Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Ид шид хар домын тайлагдашгүй нууцаас I
Зохиогч: ШИЛДЭГ НОМ цуврал 
Эрхлэн гаргасан: ШИЛДЭГ НОМ цуврал
Хэвлэгдсэн он: 2005
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас эхлээд хүрээлэн буй эд юмсаасаа илүүтэйгээр далд ертөнцөд орших үл тайлагдах нууцуудыг таньж мэдэх оролдлого хийж элдэв таамаглал дэвшүүлсээр ирсэн. Тиймдээ ч сүнс, буг чөтгөр, цус сорогчид хийгээд элдэв гаж явдлуудын тухай үй олон яриа гарсаар байна. Хэдэн зуунаар хий үзэгдэл оршсон Европын тансаг шилтгээнүүд, үхэшгүй мөнхийн хутгийг олсон Дракула гүнгийн аймшигт түүх, Гомерийн бичсэн өрөөсөн нүдэт Циклон гээд үй олон зүйлийг бид мэднэ. Түүгээр ч үл барам Хорьдугаар зууны үсрэнгүй хөгжлийн үед сүнс байдгийг баталсан төдийгүй жинг нь эрдэмтэд тогтоочихсон. Ид шид, буг чөтгөрт итгэдэггүй хүн олон байдаг. Тэгвэл хүн төрөлхтнийг сансарт илгээж, саран дээр буулгасан, компьютер гар утсыг бүтээж чадсан шинжлэх ухаанд та бас итгэхгүй хэрэг үү? Үүнээс гадна асар их ид шидийн увдист, тэр ч бүү хэл хар домч, буг чөтгөр Монголд байхгүй гэж үү? Тэгвэл та бид өдөр тутам шахуу л сүнс сүлд, чөтгөр шулмасын тухай ярилцаж, хараал тусчихлаа хэмээн хариулга засал хийлгэж байдаг бус уу. Бид чухам энэ талаарх эзэн холбогдогчтой элдэв хууч яриаг эрэн сурвалжилж нэгэн мөр болгон нийтэлж байгаа нь энэ. Итгэхэд бэрх, үнэмшихэд хэцүү ээдрээт энэ адал явдлуудыг итгэ хэмээн албадахгүй ч зүрх гарган уншаад үзэхэд эрхбиш нэгийг бодогдуулах биз ээ. За ингээд адал явдлыг эрэлхийлэгч баатарлаг уншигч та ид шид, алби жатгын далд ертөнцөөр зоримог аялагтун. Дашрамд сонирхуулахад бид энэхүү товхимлуудаа цуврал болгон нийтлэхээр зэхэж байна.

Ижил төстэй номнууд (272)
1