Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Улаан хотын шүлгүүд
Зохиогч: Батхуяг. П 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 20000₮
Номын товч

Диваажингийн худгийн аман дээр

Дахиад л би ховоогоо нүд руу нь шидлээ

Далай хоосноос хоосон усаар дүүрэн шиг

Давалгаа ч хоосноос хоосонг мэднэ.

Гараараа далайн хоосон агаарт

Галаар оргүй нь тойрог зурж сураад

Даяанчлан тэндээ ганцаар сууж

Дандаа хуурмагийн тухай бодонгоо

Эм хүний олон ааш

Эр хүнд зохихын шалтгааныг бясалгахуй

“-Диваажингийн худгийн нүд

Даанч гунигтай мэлмэрнэм”

2007 он

2009 он

***

Эрвээхэй эрээн будагтай хананд наалдаад

Тэндээс бал сорох гэж тэнэглэнэ.

Эмзэг турьхан далавчаа хөлдөөх зовлонг

Энд хавар өөрөө авчирчихаад

Гэмгүй номхон царайлах нь

Үнэндээ надад таалагдахгүй байна.

Дээврийн хүйтэн түүний илчинд дөнгөж гэсээд

Дээшээгээ уур мэт дэгдэн байхад

Эр тагтааны гүвтнэн эргэлдэх зовлонг

Энд хавар өөрөө авчирчихаад

Гэмгүй номхон царайлах нь

Үнэндээ надад таалагдахгүй байна.

Хөлдүү газрыг нүхлэн ядан байж

Хөх яргуй нүдлэн цухайх цагаар

Энгэрийн цэцэгсийн хайрагдаж даарах зовлонг

Энд хавар өөрөө авчирчихаад

Гэмгүй номхон царайлах нь

Үнэндээ надад таалагдахгүй байна.

Ижил төстэй номнууд (119)
1