Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Омог босоо Хавт Хасар
Зохиогч: Заяабаатар.Ж 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 30000₮
Номын товч

Түүхийг хамаагүй онгичиж болох эс болох бас хайхрамжгүй оролдож болох эс болох хэрсүү ухаан, хашир цөлх эрдэм энэ цаг үед нэн чухалчлагдаж байна даа гэж бодогддог. Уран зохиол уран сэтгэмж, дүр, дүрслэл, үг хэллэгийн шидээр бүтдэг атал мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын нэг төрөл мэт ойлгож хөнгөн таамаг хуудам түүхээр сэдэвлэх нь элбэгшиж байна уу даа гэж бас бодогдох юм. Гэтэл түүх-уран зохиол хоёрыг сүлжилдүүлж өнөө цагтай гурамслан бүтээл болгоно гэдэг үнэндээ аймаар санаа, нэг оролдвол ард нь гарах, зүтгүүлэх тамын ажил байдаг юм. Иймээс эх сурвалжийг ягштал баримтлавал түүхийн муухан хуулбар болох, сураг төдийлөн сэдэвлэвээс үнэн түүхээс гажиж уран сэтгэмжинд халих осол зэхээстэй байдаг. Донжийг нь олж тунг нь тааруулбал ой ухаан авъяас билгийн гайхамшигт эрдэм болж мөнхрөлийг бүтээх бололтой. Харамсалтай нь их мэдлэгээрээ бус цухас төсөөллөөр түүхэнд хандаж роман тэрлэх их санаат гамшиг манай уран зохиолд зуд болж буй. Хайран түүх гэж халаглах, хайран утга зохиолын төрөл гэж шимшрэх нь их энэ үед зохиолч Ж.Заяабаатар Хавт Хасарын тухай сэдэв хөндсөн роман бичиж эх бичмэлээ надаар уншуулж сонжоо хийжээ. Зохиол биш тэгээд түүхэн бүтээл болоогүй бол тохуурхаж дорд үзсэн хэрэг. Дэмжиж зөвлөмөөр юм бичсэн бол хүндэлсэн хэрэг гэж санаж уншлаа. Ямар ч байсан зохиол мөн болох нь эхний үгүүлбэрээсээ мэдэгдэж эхэлсэн шиг амьд түүх сэдэвлэсэн болох нь Хасарын дүрээс илхэн харагдсан тул эл өмнөтгөлийг хийж дүүгийн уран бүтээлийн зам цагаан мөртэй яваг гэж үгийн сүү дусааж сууна. Гэхдээ миний үг биш Ж.Заяабаатарын зохиол бүтээл танд эрхэм учраас би бүтээлийг нь задлан ярьж унших сонирхолд чинь халдаж эс зүрхлэв. Ямартаа ч гэсэн Монголын утга зохиолд Хасар хэмээх алдаа оноотой нэгэн түүхт хүний дүр-роман гэх том төрөлд байр сууриа нэгэнт эзлэх болжээ гэдгийг л нүүр бардам нотлож чадах байна. Номын өмнөх үг нуршуу байх нь ерөөс утгагүй бас залхуутай. Зохиолчийг нь магтах уу, зохиолыг нь магтах уу утга учиргүй хэрнээ үнэн дүгнэсэн эсэхийг уншигч та шүүгээд үгээ хэлнэ гэдэгт найдаж үлдэв.Номын цагаан буян Хасар баатрын дүрээр ирээдүй хойч руу цахилан цаг цагийг элээн алслах болтугай!

Ижил төстэй номнууд (272)
1