Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Өөрчлөлтийн менежмент
Зохиогч: Майк Боурне , Пирра Боурне 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Тухайн байгууллага, үйл ажиллагаа явуулж буй орчинтойгоо зохицон өөрчлөгдөж чадахгүй бол бизнес болон үйл ажиллагаа нь аажимдаа зогсонги байдалд орж, ашиг орлого нь буурч дампуурлын ирмэгт очих болно. Байгууллагын өөрчлөлт бол түүний орчин, ялангуяа гадаад орчны нөлөөллийг тухайн агшинд мэдэрч улмаар зорилгодоо амжилттай хүрэхийн тулд зайлшгүй хийгдэх ёстой цогц арга хэмжээ юм. Зөвхөн хүмүүс тухайн нөхцөл байдалд зохицон өөрчлөгдөх нь хангалтгүй бөгөөд байгууллага ч мөн өөрчлөгдөх ёстой. Өөрчлөлтийн менежмент төвөгтэй, заримдаа хэцүү гэдэгтэй хүн бүр л санал нийлэх байх. Өөрчлөлт хийнэ гэдэг цогц үйл ажиллагаа бөгөөд сэтгэл хөдлөлийн хувьд төлөв төвшин байх хэрэгтэй ба төлөвлөгөө гаргахаас эхлээд холбогдох арга хэмжээ авч явуулах болон түүний нөлөөлөл, үр дүн гарах, тогтворжих хүртэл бүхий л үйл явцыг хамрахаас гадна өөрчлөлтийг удирдахад ихээхэн ур чадвар шаардагдана. Өөрчлөлтийг удирдах нь менежерээс нарийн мэдрэмж, ур чадвар, тэсвэр тэвчээр шаардагддаг учир төвөгтэй хэцүү гэж үздэг. Өөрөөр хэлбэл өөрчлөлт бол хүмүүсийн дадал зуршил болсон үйл ажиллагаа, хэвшмэл зүйлийг эвдэх явц юм. Өөрчлөлтийн менежер, түүнд оролцогч хэн бүхэн өөрчлөлтийг удирдах, хэрэгжүүлэх болон түүнийг өдөөхөд, эв дүйтэй, овсгоотой бас чадамгай байх ёстой.

Ижил төстэй номнууд (55)
1