Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Төслийн менежмент
Зохиогч: Мартин Мансер 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Төсөл удирдах санал танд огт санаандгүй байхад чинь иржээ. Та хэрхэн хүлээж авах вэ? Цочирдож, сандарч, сэтгэл тань хөдөлж байна уу? Юунаас эхлэх талаар бодож байна уу? Эсвэл, асар том сорилтын өмнө зогсож байгаа мэт санагдаж байна уу? Сандрах хэрэггүй ээ. Таны туслагч яг одоо өмнө чинь байна. Энэхүү ном ердөө долоо хоногт төслийн менежментийн үндсэн мэдэгдэхүүнийг танд эзэмшүүлнэ.

Долоо хоногийн дараа л та өөрийн удирдахуйн арга барилыг үе шат бүрээр нь илүү нарийн мэддэг болно. Юуны өмнө та төслийн эцсийн хэрэглэгчдийн зүгээс тавих шаардлагуудыг илүү тодорхой болгохыг хичээх хэрэгтэй. Ингэснээр, та эцсийн бүтээгдэхүүнийг гаргах хамгийн шилдэг гарцыг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх багийг сонгох, нарийн төлөвлөгөө гаргахад бэлэн болно. Хамгийн чухал нь үнийг нарийвчлан гаргаж, нэгэнт батлагдсан үнийг барихын тулд хяналт мониторингийг нарийн боловсруулах шаардлага тулгарна. Ялангуяа, гэнэт үүсч болох асуудлуудыг хэрхэн шийдэх арга барилд суралцах юм.

Долоо хоногийн өдөр бүр өөр өөр асуудлыг хөндөж, тус бүрд тохирох зөвлөлгөөг танд өгье. Хичээл тус бүрийн эхний удиртгал хэсэгт тухайн өдөр бид юуны тухай ярилцахыг оруулсан байгаа. Хичээлийн үндсэн хэсэгт таны эзэмшвэл зохих үндсэн мэдлэгүүдийг жишээ, ишлэл болон хүснэгтээр дэлгэрүүлэн тайлбарласан бөгөөд дүгнэлт, дараагийн алхмууд болон олон сонголтод асуултуудыг бататгал болгож орууллаа.

Би хичээлийг маш энгийн үе шатуудад, алхмуудад хуваасан. Үүнд:

Ням гараг - Сайн бод. Төслийн цар хүрээ, хэмжээг сайн тодорхойлж гаргаснаар төслийг хэрэгжүүлэх суурь нь зөв тавигддаг.

Даваа гараг - Сайтар нягт нямбай төлөвлө. Төслийн хэрэгжилтийн үе шат бүрийг нарийвчлан зохион байгуулах нь төлөвлөлтөөс эхэлнэ.

Мягмар гараг - Төслийн хэрэгжилтийн явцад гарах зардал. Гүйцэтгэлийн чанарт хатуу чанга хяналт тавихын тулд төлөвлөлтийн шатанд зардлын асуудлыг ухаалгаар төлөвлө.

Лхагва гараг - Төслөө амжилттай хэрэгжүүл. Төлөвлөлт болон бэлтгэл ажлыг хийсний дараа, та одоо яг төслөө хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.

Пүрэв гараг - Үр бүтээлч харилцааг эрхэмлэ. Төслийн багийн хамт олонтой сайн харилцаатай байх нь амжилттай ажиллах хамгийн чухал хүчин зүйл юм.

Баасан гараг - Өөрчлөлтийг бүтээлчээр хий. Яагаад зарим төсөл зорилгодоо хүрдэггүй тухай болон өөрчлөлтийг хэрхэн зөв хийх талаар ярилцах болно.

Бямба гараг - Үнэлэлт дүгнэлт хий. Төгсгөлийг та хэрхэн төгс хийж гүйцэтгэх вэ? Төслийн амжилтаа дүгнэхдээ ямар сургамж, туршлагыг өөртөө авав?

Энэхүү номыг танд зориулан бичсэн билээ. Хэрвээ та ямар нэгэн төслийг анх удаа удирдаж байгаа бол энэхүү ном таны туслагч байх болно. Харин ур чадвараа илүү сайжруулахыг хүсэж байвал энэ ном таны зөвлөгч байх болно.

Төслийн менежментийн тухай ном олон байдаг ч уншигч танд долоо хоногт үндсэн ойлголтуудыг олж авч чадахуйц ном төдий л олон байхгүй болов уу.

Яг одоо таны өмнө буй төслийг хэрэгжүүлэхэд тань амжилт хүсье.

Мартин Мансер

Ижил төстэй номнууд (55)
1