Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Биеийн хэл ба Менежмент
Зохиогч: Жеофф Риббенс, Ричард Томсон 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Биеийн хэл ба менежмент

Жеофф Риббенс болон Ричард Томсон

Teach Yourself цуврал нь 60 жилийн туршид дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөөд байгаа, өргөн хүрээг хамарсан ном, зөвлөмж, гарын авлагыг багтаасан томоохон бүтээл юм.

“Долоо хоногт” хэмээх энэ шинэ цуврал нь өөрийн мэдлэг, боловсролоо ахиулахыг зорьсон бүхий л түвшний хүмүүст зориулагдсан болно. Шинжээчид бүхий л амьдралынхаа туршид суралцсаныг ганцхан долоо хоногт суралцагтун!

Жеофф Риббенс, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй. Тэрээр магистр, доктор зэрэгтэй оюутнуудын судалгааны ажилд зөвлөлгөө өгөхийн зэрэгцээ их сургуулиудад урилгаар цуврал лекц уншдаг. Саяхнаас “Оксфорд Инновици” компанид сургагч багш болон зөвлөхөөр ажиллаж байгаа. Жеофф Риббенс “Биеийн хэл” нь менежментийн үр дүнд болон бизнесийн амжилтанд хэрхэн нөлөөлдөг талаар судалдаг, шилдэг судлаач, олон арван ном, гарын авлага олны хүртээл болгосон туршлагатай мэргэжилтэн юм.

Ричард Томсон, (Ph.D) зохиолч, харилцааны нэртэй мэргэжилтэн төдийгүй нийгмийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан туршлагатай судлаач юм. Тэрээр хувь хүний хөгжил, хувийн болон олон нийтийн байгууллагад үүсдэг зөрчилдөөнийг ухаалгаар шийдвэрлэх арга дээр төвлөрч ажилладаг, стрессийн менежментийн талаар хэд хэдэн гайхалтай ном, зөвлөмжийг гаргасан чадварлаг мэргэжилтэн, гарамгай шинжээч юм. Жеофф Риббенсийн биеийн хэл, түүний өгүүлэмжийн талаар сэдэв түүний сонирхлыг ихээхэн татах болсноор тэд хамтран судалгаа явуулж, биеийн хэлний өгүүлэмжийн учиг, зангилааг тайлж, нууцыг нээсэн төдийгүй тухайн үйлдлүүд бизнест хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой ном бичсэн юм.

 

Ижил төстэй номнууд (55)
1