Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Дараагийн ажлаа олох нь
Зохиогч: Питер Маскрей, Жеофф Риббенс 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Энэхүү номыг бичих болсон гол шалтгаан нь ажил хайж байгаа хүмүүсийг урьдаас бэлтгэж, ямар учраас ажил хийх гэж байгаа, юу хийх хүсэлтэй байгаа, бодит байдал дээр юу хийвэл илүү чадах вэ гэдгийг сайтар эргэцүүлэн бодож, тэгснээрээ олж авсан бүх мэдээллээ өөрт тохирсон, амжилт гаргаж чадах ажлаа олох хэрэгсэл болгоход тань туслах гэсэн хэрэг юм.

Бид энэ номыг сэтгэл хөдлөлийн талаар та бүхэнтэй ярилцах НЯМ гарагаас эхэлж байна. Учир нь таны одоогийн хийж гүйцэтгэж байгаа ажил үүрэг сэтгэлд тань хүрэхгүй, аль эсвэл та бүр ажлаасаа халагдахад хүрсэн байж ч мэдэх юм. Одооноос хэрэгжүүлэх гэж байгаа бүтээлч үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд сэтгэл санаагаа ямар байгааг мэдэж, хэрэв таагүй байвал түүнээс салах нь чухал болохыг олж мэднэ. Мөн түүнчлэн санхүүгийн асуудлын талаар ч энд ярилцах юм.

ДАВАА гарагт, CV буюу товч анкет гэж юу болох талаар үзнэ. Зарим ажил олгогчид таны онцгой авьяас чадвараас илүү өнгөрсөн хугацаанд хэний төлөө ажиллаж байсан гэдэг чинь чухал байдаг бол зарим нь таны авьяас чадварыг илүү сонирхдог. CV товч, хураангуй байх хэрэгтэй гэж бид зөвлөх байна. Энэ бол таныг ярилцлаганд орох үгүйг шийдэх баримт бичиг болохоос амьдралын түүх биш юм.

МЯГМАР гарагт, бид таны давуу болон сул талуудыг олж мэдэх бөгөөд энэ нь танд ямар ажил мэргэжил илүү тохирох хийгээд CV-дээ өөрийн давуу талуудынхаа алийг түлхүү оруулах талаар ярилцах болно. Өөрийгөө сайн мэдэх нь ажил хайж байгаа таны хувьд аятайхан боломж хийгээд таагүй зүйл байж болохыг олж харахад тустай юм.

ЛХАГВА гарагт, бизнес лавлагаа болон танилуудаасаа сул ажлын орон тооны талаар судалгаа хийх арга барилд суралцах юм. Мөн интернет болон бусад мэдээллийн сурвалжуудыг ашиглах талаар дурдах болно.

ПҮРЭВ гарагт, ажилд орохыг хүссэн өргөдөл, анкет, танилцуулах захиа зэргийг хэрхэн бичих талаар зөвлөмж, ажил хайж байх үедээ өөрийгөө хэрхэн хөглөж, идэвхтэй, хүсэл эрмэлзэлтэй байх аргуудтай танилцах юм.

БААСАН гарагт, ажил олгогчид зөвхөн хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг л эрж хайж байдаг тухай тусгайлан авч үзэх юм.

БЯМБА гарагт, түр эсвэл байнга өөрөө бие даан ажил эрхлэхээр шийдсэн тэр хүмүүст учирч болох асуудлуудын талаар ярилцах болно.

Ижил төстэй номнууд (55)
1