Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Багийн зохион байгуулалт
Зохиогч: Нагел Кумберланд 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Нагел Кумберланд нь 20 гаруй жилийн турш дэлхийн олон оронд ажилласан бөгөөд сүүлийн арван жилд нь Удирдахуйн салбарын сургалт сурталчилгааны ажилд хүчин зүтгэж байна. Тэрээр өмнө нь олон үндэстнээс бүрдсэн “интернационал” баг хамт олныг удирдаж, нэгэн компанийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд дэлхийд тэргүүлэгч хэд хэдэн фирмэд өндөр ур чадвар бүхий баг хамт олныг бүрдүүлж өгсөн юм. Түүнээс гадна Хятад, Хонг Конг зэрэг оронд олны талархал хүлээн амжилт авчирсан өөрийн компаниа байгуулж, олон арван хүнийг ажилтай, орлоготой болгосон аж.

Өнөөдөр Нагел Кумберланд Silk Road Partnership нэртэй авьяас чадвар, манлайллыг хөгжүүлэх сургалт дадлагын ажлыг удирдан явуулж байна. Тэрээр тогтмол зөвлөлгөө өгч, семинар явуулахын зэрэгцээ манлайлал, авьяас чадвараа хэрхэн оновчтой зөв хөгжүүлж ашиглах талаар олон байгууллага, хамт олонд цуврал лекц уншиж байна.

Дэлхийн хэмжээнд ажиллаж цуглуулсан туршлага, ололтынхоо үрээр баг хамт олныг бий болгох, тэдний идэвх сэдлийг төрүүлэх, удирдан чиглүүлж ажиллахад гардаг хүндрэл бэрхшээлүүд, тэдэнд тулгардаг дэлхий нийтийн хийгээд соёл ухамсрын асуудлуудыг сайтар ойлгож мэддэг болсон байна. Тэр энэ чиглэлээр Хонг Конг, Будапешт, Гватемал, Куала Лумпур, Шанхай, Дубайд ажилласан юм.

Тэр Кембриджийн их сургуулийг төгссөн ба Мэргэжилд сургах нийгэмлэг болон Харвардын Анагаах ухааны сургуулийн филиалын Үндэсний зөвлөлийн гишүүн бөгөөд АНУ-ын Сургалт дадлагажуулалтын холбооноос Сургагч багшийн сертификат авчээ. Мөн Нэгдсэн вант улсын удирдлага, менежментийн институтын үндэсний зөвлөлийн гишүүн юм.

Ижил төстэй номнууд (55)
1