Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Хөх тойрогт
Зохиогч: Гантулга.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Уралдааны морьд эргээд зул хэдийнээ задарч, тэр олон хүлгүүдийн дотроос цээжний морьд газрын дунд ороод ирэхийн цагт аль нэгийг нь онцлооод уяа ир нь таарч, давхил жигдэрсэн хүлгийг манай нутгийнхан “Явна гэж мөн зурж өгч байнаа” хэмээн ярина. Тэр “зурж өгнө” гэдэг ямархан оносон үг вэ гэж одоо бодож сууна.

Яруу найрагч дүү Э.Гантулгын шүлгүүд тийм хүлэг морьд шиг “ёстой зурж өгч байнаа”. Тэр ялгарч байна.

...Бурханы хэлээр

Лааны гэрэл тэвэрсэн жаргалын цагаан эрвээхэй зовлонг үүрч одном

Ламын улаан нөмрөг дороос сүмийн тагтаа арвай тоншоод уднам

Болор орчлонгийн тоос гэрийн минь тооноор луу шиг унжнам

Бодлын минь бүргэд болжморын жиргээнээс яруу үгс түүнэм

Бурханы хэлээр

Хармагны нүдэн дотор борооны ус чихэрлэг охь бүрнэм

Хадны цавд сарьсан багваахай нарт орчлонгийн нууцыг нэрнэм

Шилүүс мэт цохион дээр янгир мэт сар үүлс шөргөөлж зогсном

Шивээн толгойд буусан цасны өнгө өргөс зөөллөж уйлнам

Бурханы хэлээр

Их далайн гүнд загасны нүүдэл жингүүдэхүй амар амгаланг олном

Ижийтэй бүхэн тэнгэрийн дор оршихуй намар шиг одож, хавар шиг ирнэм

Галын минь зучилд аргалын цог гуна шиг урамднам

Газрын хэвлийд тэнгэрийн үр чимчигнэн бүрэлднэм

Бурханы хэлээр

Үнэг хайчилж домносон эцгийн захиас хүн болгоном

Өвсөн дотор нэгэн болжмор өндгөө дарж эх болном

Өндрийн салхи надаар дамжиж их талын дуу болном

Эх талын энэ л дуу ирж буцах зам болном...

Бурханы хэлээр...

Бурханы хэлийг

Би орчуулнам.

Ижил төстэй номнууд (119)
1