Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Хувилгаан тэнгэрийн сувд
Зохиогч: Оюундэлгэр.Дэ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Яруу найрагт хүмүүс янз янзаар орж ирдэг.Нэг хэсэг нь Ги де Мопассан хэлсэн шиг “Солирадил харван орж ирэх” нь байдаг. Миний багшЯвуухулан “Би удаан бичдэг. Үхрийн аргал шигдүрэлзэхгүй, бор хомоол шиг уугиж юмныхаацаана гардаг хүн. Удаан бичсэн юм удаанамьдрах учиртай...” гэсэн утгатай үг хааяаунагадаг байжээ. Одоо бодохнээ багшийн мааньхэлсэн үг болгон үнэн байж. Энэ бүхний тухайюунд дурсана гэвэл Оюундэлгэрийн энэ номынгар эхийг харахад дээрх мэргэдийн үг эрхбишэргэн санагдсаных. Оюундэлгэр анхны шүлгүүдээнадад уншиж байсан нь бүр 1996 оны явдал.Өнгөрсөн он жилүүдэд үе тэнгийнхэн нь шүлгийнномоо гаргаж зарим нь арай л шилмэл түүврээхэвлүүлсэнгүй. 2000 он гарахаас өмнө найргийнбэлчирт нэр нь тод сонсогдож хайрын шүлгийн“Цагаан –Уул”-д түрүүлж төвийн сонин хэвлэлдбичиж нийтлүүлж явсан Оюундэлгэр тэр үеэсхойш таг чиг болов. Яасан? Айлын авгай болоодхүүхдэд дарагдаад гэж уншигч авгай нар бодохоомагадгүй. Яагаад? гэдгийг нь саяхан уулзахдааасуулаа. Шүлгээ мартсан, орхихоор шийдсэнбиш байж. Баянхошуунд байсан байшингаатүймэрт алдан хамаг нооргоо ч харамсалтайяатавиад тууж, Японд хэдэн жилээр сууж, Америк,Энэтхэг, Хятад, Солонгос, Хонконгоор явж,санаж сарвайх ээж нь үгүй болж, энэ цагийнолон залуусын нэг адилаар арилжаа наймаа чэрхэлж, төвхнөж, гэргий болж, үр хүүхэдүүдтэйч болж юм юм л болжээ. Энэ бүгд бага юм бишээ. Шүлгийн биш гэхэд шүлэгчийн амьдралынбайх л “бүрэлдэхүүн” хэсэг. Эрдэм хоёр янз.Нэг нь ном, нөгөө нь амьдрал. Амьдрал-номоосихийг сурч болно. Хоёр хавтсан дундах номоос,газар тэнгэрийн дундах хүний амьдралаас ихийгсурч болно. Оюундэлгэр маань дээд сургуультөгссөн утга зохиолын ажилтан-сэтгүүлч. Тэхлээруншигчид түүнээс номын үнэр, амьдралын ухаанханхалсан шүлэг итгэн хүлээх бүрэн эрхтэй.Уншигчийн итгэлийг үл тоох, хөсөрдүүлэх эрхнайрагчид үгүй. Оюунаагийн шүлгүүд Монголхийцтэй, өсч төрсөн хөдөө нутгийх нь амьдралахуйн бараатай байдаг нь олзуурхамаар. Бүтээлбүхэндээ зүрх сэтгэлээс хандаж өсөн дэгжижгэмээнэ нэгэн сайхан шүлэгч тэр тусмаа жинхэнэМонгол шүлэгч гэгдэх цаг ирнэ гэж би итгэнүлдэж байна... Яруу найраг уралдаан биш! Авьяас,Сэтгэл, Ухаарал!

Ижил төстэй номнууд (119)
1