Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Р.Чойномын нүүрний хэв
Зохиогч: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 13000₮
Номын товч

Аливаа уранбүтээлчийн оюуны өв, сан хөмрөг нь үнэлж баршгүй, ганцхан хувь үнэт зүйл гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз. Гэвч цаг хугацааны эргүүлэг, нийгмийн ороо бусгаа байдлын золионд, эсвэл бусармаг сэтгэлтний хүйтэн гараар мөнхийн бүтээл үрэгдэж үгүй болсон гашуун үнэн манай улс орныг ч тойроогүй. Энэ нь оюунлаг хүмүүсийн сэтгэл зүйд хүчтэй цохилт болдог. Юуг ч хаашаа ч “гулсуулахаас” буцахгүй ашиг сонирхлын далд сүлжээ өнөөдөр ч манай зах зээлийн “өрөг” дээр аль ч салбарт үйлчилсээр байгаа юм. Иймээс оюуны өв, сан хөмрөг нь ямар нэг байгууллагын өмч байхаас хамаарахгүйгээр тухайн цаг үеийнхээ Монголын түүх, соёлыг тодорхойлогч хүчин болж байдаг.

Иймд “Өд” сан нь Монголын нэрт яруу найрагчдын нэг Ринчиний Чойномын бүтээл туурвил, оюуны өвийг хадгалах, хамгаалах, уншигч олонд хүргэн таниулахыг гол зорилго болгон ажилласаар ирсэн билээ. Тэгээд ч байгуулагдсан цагаасаа эдүгээ хүртэл арваад жилийн хугацаанд найрагчийн эх, гар бичмэлийг цэгцлэх, цуврал ном болгон хэвлэж уншигчдад хүргэх, алдагдсан зохиолыг эрж хайх, холбогдох хүмүүстэй уулзах, сурвалжлах, уран бүтээлийн музейг шинэчлэн байгуулах, өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байна

Мөнцахимхаяг нээж ажиллуулах, найрагчийнтөрсөн өдрийг жил бүр тэмдэглэх, түүний нэрэмжит яруу найргийн наадмуудыг явуулах зэрэг олон нийт, залуучуудыг хамарсан цаг үеийн ажлуудыг тухай бүрд зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байнгын үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Дөнгөжсурагнь гарсан зүйлийг араас хөөцөлдөн, эрэн сурвалжлахад тодорхой хугацаа зарцуулагддаг нь мэдээж. Үүний нэгэн тод жишээ бол Р.Чойном найрагчийн “нүүрний хэв” юм. Түүний нүүрний хэвийг нас барсных нь дараа буюу 1979 онд зураач Л.Дэмбэрэл авахуулж хадгалжээ. Харамсалтай нь энэ хэв 1995 онд алдагдаж, сураггүй болсон юм. Ийнхүү сураггүй болсон нүүрний хэвний араас олон жил хөөцөлдөж, сургийг гаргаж авсан ч олж чадалгүй нэлээд цаг хугацааг зарцуулсан билээ. Нүүрний хэвийг олж аван “Өд” сандаа хадгалах хүслээр, эцэс төгсгөлгүй мэт эрэлд хатавч, хэн, хэзээ, хэнд хэвийг дамжуулсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй цаг алдсан тал бий. Гэхдээ найман жилийн турш хайсан нууцлаг эрлийн учиг зангилаа тайлагдаж, 2003 оны хавар урлаг уран бүтээлд элэгтэй, халуун сэтгэл өвөрлөсөн сэтгүүлч, яруу найрагч, мэргэжлийн барималч, хэвчин, зураач, жүжигчин, түүхч, орчуулагч хэсэг нөхдийн зүтгэлээр нүүрний хэв “Өд” санд байраа эзэлсэн юм.

Нүүрний хэв нь тухайн хүний хөшөө дурсгал бүтээх, бодит дүр төрхийг гаргахад гол хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ музейн сонгодог үзмэр, үнэт зүйлс болсоор ирсэн. Энэ бүтээл бусад улс оронд бие даасан урлаг болж хөгaсөн байна. Монголд ч гэсэн нэр бүхий түүхт хүмүүсийн нүүрний хэвийг авсан тохиолдлууд нэг бус бий.

Ингээд аливаа юм шалтгаангүйгээр үүсдэггүйн учир нүүрний хэв ч үл тайлагдах оньсого бус, баримт нотолгоотой он цаг, үйл явдал нь тодорхой, буух эзэнтэй буцах замтай урлагийн бүтээл гэж үзyж, уншигчдад зөв ойлголт өгөх нь зүйд нийцнэ гэж “Өд” сангийн зөвлөл хэлэлцээд “Чойномын нүүрний хэв” хэмээх ном бүтээхээр шийдсэн юм.

Энэ учир шалтгааны үүднээс нүүрний хэвийг бидэнд дамжуулж өгсөн Б.Ойдовтой дахин холбоо тогтоож, хамтран ажиллахаар тохиролцлоо. Нүүрний хэв хулгайд алдагдсанаас хойш өөрийн гар дээр очсон үйл явдлыг Ойдов, бусад үйл явдал, түүнтэй холбоотой хүмүүсийг би мэдэж байсан тул ажиллахад бидэнд их дөхөмтэй байв. Бид нүүрний хэвтэй холбоотой бүх хүмүүстэй уулзах, тэдгээртэй холбогдох материал цуглуулах, “Өд” санд хадгалагдаж буй архиваа эргэж үзэх зэргээр ажилласны хүчинд ном бэлэн боллоо.

Номоо хэвлэнтүмэн олонд хүргэхэд хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн асуулт бидний сэтгэлийг зовоож эхэлсэн юм. Учир нь Монголд нүүрний хэвний тухай ойлголт маш бага, тодорхой хүрээний хүмүүс л ярьдаг, мэддэг байв. Энэ тухайгаа сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүй ахад хэлэхэд: -Маш сонирхолтой ном байна. Харин бурханч лам Г.Пүрэвбат гуайтай зөвлөлдье гээд түүнтэй уулзах цаг хугацааг тохирсон юм.

Бурханч ламынзөвлөснөөр нүүрний хэвээ урлагийн бүтээл болгох шинэ ажилд орлоо. Энэ бүтээлийг уран барималч С.Даринчулуун гуай урлан бүтээв. Аливаа бүхэн өөрийн гэсэн түүх, намтартай байдагчлан бидний санасан, сэдсэн бүхэн учрал ерөөлөөр сайхан бүтэж байсан юм. Найрагчтай анд явсан нөхдийн халуун дотно сэтгэлээр бүтсэн эл номонд “найзаа” гэсэн чинсэтгэлийн өргөл, дурсамж шингэсэн юм.

Р.Чойномын“Өд” сан байгуулагдсаны 10 жилийн ой 2013 онд тохиож, ойд зориулан олон ажил хийхээр төлөвлөсний дотор “Чойномын гэрээслэл” хэмээх баримтат кино байлаа. Энэхүү киног “Чойномын нүүрний хэв“ номоос сэдэвлэж, “Цэгц фильм“ студид захиалгаар бүтээж байна.Хэн нэгний зоргоор өмчлөх үндэслэлгүй нэгэн цогц бүтээлийг “ӨД” сан ийнхүү бүтээв.

Яруу найрагчэcэнтэйгээ адил адармаатай замыг туулж ирсэн нүүрний хэв, түүнийг тойрсон сонин хачин, намтар түүхээс бүтсэн ном, баримтат киноны бүтээлүүд уншигч, үзэгчдэдээ очиж байна. Эдгээр бүтээлүүд нь нүүрний хэвний тухай ойлголтыг таниулах, хэвний урлагийг хөгжүүлэхэд Монголын соёл урлагийн салбарт зохих байр сууриа эзлэх буй заа.

Энэхүү ном, баримтат кино бүтээхэд хамтран оролцож халуун сэтгэлээр дэмжсэн бүх хүмүүст болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Р.Чойномын нагац Д.Дэнсмаагийн ач хүү, “Хөх дөрвөлжин” ХХК-ийн захирал Нямсүрэнгийн Баясгалан, Монгол Улсын зөвлөх инженер Дашжамцын Баатарчулуун, Хэнтий аймгийн Дархан сумын Соёлын төвийн захирал Гомбын Юндэн нартаа уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажил, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Өлзий хутаг орших болтугай.

Ижил төстэй номнууд (67)
1