Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Өрнийн их зөнчид
Зохиогч: Л.В.Кочетова 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 12000₮
Номын товч

Эрт ч, эдүгээ ч улс орон бүхэнд зөн билэгт хүмүүс байсаар ирсэн түүхтэй. Тэднийг бөө удган, шидтэн, ёрчид, зөн билигтэн, мэргэч төлөгч, тайлгач, зурхайч, арш, увдистан, далдыг харагчид гэх зэргээр нэрлэж байсан ч,тухайн үед хэний ч мэдэхгүй мэдээллийг хүлээн авах тэднийчадвар ижил байдаг. Ийм хүмүүс хэзээ, хэрхэн бий болоод янз бүрийн ард түмэнд өөр, өөр цаг үед яагаад чухам тийм чухаг хэрэгтэй байсан юм бол оо? Үүнд тодорхой нэгэн хариулт байхгүй. Гэхдээ л хүн бүрийн ирээдүйгээ мэдэх гэсэн байнгын эрмэлзэлд ямар нэг амин чухал гүн гүнзгий учир шалтгаан буй нь илэрхий.

“Хувь тавилангаасаа зайлж чадахгүй” гэсэн үгийн үнэнийг бидний олонхи амьдралын туршлагаасаа мэднэ. Ийм үг эртний Эдипийн домогтой хамт үүссэн ч байж мэднэ. Энэ эмгэнэлт түүх Фивийн хаан Лай, Иокаст хоёрын гэрлэлтээс эхэлжээ. Дельфийн тайлгач түүнд, тэр хоёроос гарсан хүүхэд эцгээ хөнөөх болно хэмээн эш үзүүлжээ. Гэвч хайр сэтгэлдээ согтуурсан Лай сэрэмж алдан Иокастыг жирэмсэн болгосон байна. Хүүгээ төрөхөд хаан түүнийг Киферон ууланд аваачин араатны идэш болгон хаяхыг тушаажээ. Үүний өмнө харгис хаан хүүгийнхээ шагайг нэвт сүлбэсэн байж. Хааны тушаалыг гүйцэтгэгч нь хүүг өрөвдөөд хөрш Коринфын малчны асрамжинд өгсөн байна. Коринфын эзэн Полибын эхнэр үр хүүхэдгүй байснаас хүүг ордондоо авчирч эмчлээд өсгөж Эдип хэмээн нэрийджээ. Эдипийг өсөж том болоод хүчирхэг, зориг самбаалаг болох үед нь л өөрийг нь олдмол хүүхэд гэдгийг хэлжээ. Үүнд эмзэглэсэн залуу Дельфийн тайлгачаас гарал үүслээ асуухаар шийдсэн байна.

Ижил төстэй номнууд (67)
1