Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Оюухай 2006
Зохиогч: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2006“ яруу найргийн наадмын эхний даваанаас шалгарсан найрагчдын бүтээлийг эмхтгэн уншигч танаа толилуулж байна.

Р.Чойномын ӨД сангаас “Оюухай-2006“ наадмыг Улаанбаатар хотноо 2006 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Соёлын төв ордонд зохион явууллаа. Эхний даваанд 103 найрагч бүтээлээ ирүүлснээс 30 найрагч дараагийн даваанд шалгарсан юм.

Энэ удаагийн наадмын тэргүүн байр эзэлсэн найрагчид алтан цом гардуулсан нь анхны алтан цомтой найргийн наадам болжээ. Ийнхүү манай наадмын алтан цомын анхны эзнээр яруу найрагч Норовын Гантулга тодорсон бөгөөд тэрбээр зургаан жилийн дараа “Болор цом“ наадмыг өнгөлсөн нь “Оюухай“ наадмын нэр хүндийн илэрхийлэл болсоор ирсэн гэдэгт зохион байгуулагчийн хувьд сэтгэл хангалуун байдаг юм.

Наадмыг Хэнтий аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Монгол Уламжлал Академиа хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгч байгууллагаар Майн Инфо, Хүнс сервис, Бимекс, Анорад Ай-Си, АПУ Импекс компаниуд, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Нийгмийн толь“ сонин, TV-9 телевиз ажиллалаа.

Яруу найргийн наадмыг ёслол төгөлдөр хүндэтгэлтэй болоход ивээн тэтгэж, туслалцаа үзүүлсэн Да.Ганболд, Д.Батсайхан, Ц.Бат-Энх, сэтгүүлч Я.Ариунтуяа, Б.Энхбат, Р.Чойномын нагац дүү П.Батгэрэл, П.Одгэрэл нар болон наадмын Ерөнхий шүүгч Л.Дашням, шүүгч Ш.Дулмаа, П.Бадарч, С.Байгалсайхан, А.Шартолгой Г.Мөнхцэцэг, Ж.Баяржаргал нартаа талархал илэрхийлье.

Ижил төстэй номнууд (119)
1