Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: "Сэрүүн зүүдний амраг"
Зохиогч: Болормаа.Г 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Монгол говийн амьдрал өвөрмөц сонин, салхи шуурга, цас бороо нь ч өөрийн гэсэн ааш араншинтай гэж хэлж болно. Түүнийгээ дагаад хүмүүсийн зан төрх, үйл хэрэг, хүсэл тэмүүлэл ч дахин давтагдахгүй өөрийн гэсэн өнгө төрхтэй. Тэртээ талаас хоёр морьтон айсуй, наана хот айлын яндангаар утаа буриглаж харагдана. Өөр нэг газар анчид уулын нарийн хэжлүүрээр хараа эцээж, сэтгэл хөөрөн ан авын анир чагнан шимтэж явах нь нүднээ харагдана. Тэгвэл насны танагаа агтны тоосонд өнгөрүүлсэн сайхан буурлууд өнөөгийн хүүхэд багачуулдаа морь малын уяа сойлго тааруулах талаар сургаж, хөх уулс, хөхөмдөг говийнхоо сайханд биширч суух нь гайхалтай.

Энэ бүхний цаана бидний нүнжигтэй Монгол ухаан, өндөр хүндлэл, өгөөмөр уужим сэтгэл шингэсэн байх жишээтэй. Энэ бүхнийг Г.Болормаагийн энэхүү “Сэрүүн зүүдний амраг” шинэ номноос уншигч та бэлхэнээ олж харах болно.

Ижил төстэй номнууд (272)
1