Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Тугалчин хүү
Зохиогч: Болормаа.Г 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Өвгөн хөх зараа өнөө жил ам бүл тавуулаа. Алаг шилбэт, дэлдэн бор, хөхүүл хөх, толбот саарал ийм л амьтад гуу жалганы гүехэн нүхэнд амьдардаг. Үдшийн бүрэнхий, үүрийн харанхуйгаар гөрөөлж явах дуртай амьтад тул ихэнхдээ шавьж, оготно, шувууны ангаахай олж иднэ. Өлдөж ядарсан үедээ өөр өөрийн зан авираа гаргаж чадна. Ижил сүрэг дотроо алаг шилбэт, толбот саарал хоёр хоорондоо ноцолдож, заримдаа нүхэндээ багтаж, тогтохгүй бөөн шуугиан дэгдээх удаатай. Иймүед өвгөн хөх л ганц сайн болгож өгнө дөө. Түүний ааш ихэд ширүүн. Хазаж хөөгөөд нүхэндээ оруулахгүй. Ингээд нүхнийхээ амсар дээр өдөржин өрөвдөлтэй зогсох тэднийг хөхүүл хөх л уучилж нүхэнд орох эрхийг олгоно.

Ийм шийтгэлээс хойш тэд ихэд эвтэй байна. Алаг шилбэт угаасаа жожигдуу, толбот саарал дэндүү сониуч. Ийм л хоёр дэггүй үртэй ам бүлүүдэд хоёр удаа золгүй явдал тохиолдсон ажээ. Хаврын нэгэн хавсаргатай, хүйтэн өглөө ичээнээсээ гараад удаагүй байсан цагаар тэд өөрийн дураар хаваржаандаа буусан айлын хаяа хатавчаар идэш эрж яваад хоточ банхарт хөөгдөж, ухаангүй зугатаж явахдаа ногооны талбайн өргөст торонд орооцолдож нурууныхаа хэсэгүсийг зулгалж байсан түүхтэй. Энэ цагаас л хондлой дээрээ толботой болсон юм.

Ижил төстэй номнууд (136)
1