Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Зуун яруу найрагч Зуун хайрын шүлэг
Зохиогч: Минжинсайхан.Н 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 24700₮
Номын товч

Эрхэм уншигч таны амрыг айлтган мэндчилье.

МЗЭ-ийн дэргэдэх Залуу Зохиолчдын Нэгдэл 2010 оныгуравдугаар сарын 21 буюу дэлхийн яруу найргийн өдөр албан ёсоор үүсэн байгуулагдсан билээ. Тэр цагаас хойш ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлж, 2012 оноос утга зохиолын “333” дугуйланг долоо хоног тутамд тасралтгүй зохион явуулсаар ирсэн. Улмаар 2013 оны зургадугаар сарын 30-ны өдөр “100 яруу найрагч, 100 хайрын шүлэг” өдөрлөг зохион байгуулсныг та бүхэн санаж буй. Тиймээс тус өдөрлөгт шүлгээ уншсан зохиолч, яруу найрагчдын болон тухайн өдөрлөгт ирж амжаагүй найрагчдынхаа хайрын шүлгийн дээжээс эл номноо багтаахыг бид түлхүү анхаарлаа. “Зүрхэнд үрчлээ суудаггүй” хэмээсэн мэргэн үг бий. Үүн лугаа бүх цаг үед хайр сэтгэлийг магтан дуулаагүй зохиолч, яруу найрагч нэгээхэн ч үгүй билээ. Хамгийн романтик, хамгийн адармаатай хайр сэтгэлийг гагцхүү яруу найрагчийн зүрх сэтгэл л илүү ихээр мэдэрч, илүү ихээр тайлан уншиж, туурвин үлдээдэг шиг... Ер хүн төрлөхтөн бид цаг мөнхөд хайр сэтгэлээр л энэ орчлонд дамжин ирж, бас хайр сэтгэлээр л үдлэн буцдаг бус уу. Тиймээс гэгээн хайрыг тэнгэрт өргөн биширч та бүхнийхээ өмнөЗалуу Зохиолчдын нэгдлийн гишүүд бид эл номоо өргөнбарив.

Ижил төстэй номнууд (119)
1