Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Бурханы шашныг цочроосон ер бусын гайхамшигууд
Зохиогч: Батбаатар.Ц , Ойдов.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 12000₮
Номын товч

Хөгшин ч бай, залуу ч бай ялгаагүй, эрхэм уншигч та эртний Энэтхэгийн ханхүү Сидхартагийн үр сад хаанэгтээ байдгийг мэдэх үү? Тэр Сидхарта хунтайж гэдэг бол Будда багшийн ялж төгс нөгцөгсөний дараах алдар нь гэдгийг гэдгийг мэдэх л биз, харин Христ, Мухамед эзэнтнүүдийг энэ дэлхийд эгэн заларна гэсэн бошго маш олон байдаг атал Бурхан багшийн тухай яагаад тийм юм дуулддаггүй юм бол оо? Чингисийн үр удмыг 33 үеэр нь тодруулчихаад байгаа шинжлэх ухаан энэ талаар сонирхон судалж зүрхэлдэггүйн учир юу вэ? Аль эсвэл, гэгээн хайрын тухай уянга төгс “Янагийн дуулал” хэмээх шүлэглэлийг зохиосон Дээрхийн гэгээн Зургадугаар Далай лам Цаньянжамцыг амьд ахуйд нь яагаад хойд дүрийг нь Дээд Монголд тодруулсан хийгээд, тийм болохоор Түвэдийн Будалин ордонд залрагч дүрүүд нь Долдугаараасаа хойш жаахан эргэлзээтэй, одоо түүний жинхэнэ Арван нэгдүгээр дүр Монголын нийслэл хотноо төрийн алба хашаад гялалзаж явааг дуулсан уу?Эс бөгөөс, их эрдэмтэн, Харьцангуйн онолын“эцэг”, “цэвэр шинжлэх ухааны боол” Альберт Эйнштейн Буддын шашныг сүсэглэх болсон, 2012онд тохионо гэж хүн төрөлхтөн сандралдаад байгаа Дэлхий гаригийн сүйрлийн тухай Буддын шашны ямарч иш бошгод ганц ч үг байдаггүй,Дээрхийн гэгээнтэн Арван дөрөвдүгээр Далай лам 2008 онд яагаад гэнэт Монголд ирж Янсан Ядамынван тавих болсон, Буддын шашны эрчимлэг тарниуд байтугай ном, судруудыг нь яагаад заавал түвэд хэлээр унших ёстой байдаг, дүрст лагшингаа газар дээр орхисон хүмүүсийн сүнс 49 хоног дараалан юу, юутай учирдаг, Шарын шашны санваартан,сүсэгтнүүдийн барьдаг эрхиний учир начир, ганлин хийгээд гавал аяганы хүч эрдэм, хараал жатга, Самадидияаны хэлбэрт орсон Итгэл хамбын цогцосны идшид, найдан, хангалуудыг орчин үеийн шинжлэх ухаан хаана оршдог хэмээн үзэж буй, огторгуйн Хар нүх гээч ямар учиртай талаар ер нь сонсож байсан уу? Манайгалактик дээр махан идэштэн байтугай, үнэр идэгч,дуун идэгч, дүрс идэгч хүртэл байдгийг мэдэх үү? Хар сэжгийн зүүднээс яаж зайлах вэ? Чадалтай лам нарын тарнидсан цагаан ч бай, хар ч бай рашаанаар угаал үйлдэхээ мартаад, хөргөгчинд ч хийлгүй шүүгээн дээрээ тавьж орхичихоод, хагас жилийн дараа эргээд үзэхэд ямар ч өнгө, амт, үнэр ороогүй байдгийн учир юу вэ? Нийтийн унаанд таарсан халаасны хулгайчийн хоёр хөлийг нүднийхээ харцаар л тушчих байтугай,ган болд сэлэм зангидаж, улайсгасан хутгыг улаан хэлээрээ долоож, архийг ус болгоод уучихдаг тарни,номыг төгс эзэмшсэн хүмүүд өнөөдөр ч бидний хажууд алхалж л явцгаадаг гэдгийг бид ер нь таамагладаг уу?Хорчины Аюуш гүүш яах гэж Али Гали үсэг, Ойрдын Зая бандид яах гэж Тод үсэг, Халхын Занабазар гэгээнтэн яах гэж Соёмбо үсэг зохиосны учрыг мэдэхүү?Тэрийн болгон үгүй л болов уу? Харин Монголыг хөндлөн гулд явганаар туулж, түмэн хүнтэй уулзаж,буман цадиг цуглуулан, “бадарчин” Батбаатар хэмээн алдаршсан гэнэн сахилт санваартан, авъяас дэлгэр яруу найрагч, “Ноцтой мэдээ” сонины сурвалжлагч бээрийн туурвисан энэхүү номыг уншчих юм бол дээрхи асуултууд байтугай, ээдрээ, эргэлзээ хоёрт зангидагдсан өөр ч олон зуун асуултдаа хариулт авч бүрнээ чадахыг молхи бичээч би бээр уншигч авгай нартаа уламжилъя.Бурханы шашны тайлагдашгүй нууцуудын тухай хийгээд зан үйл, тарни шившлэг, далд чадварын талаар үгүүлсэн энэхүү номыг “Бэсрэгхэн тайлбар толь”гэлтэй. Жихүүцмээр ч юм шиг, тэгсэн атлаа тавилгүй уншууштай аж. Ном, домыг нь заалгаж, Жан Шамбалт эргүүтнүүдийн наад, цаадыг ухаарсан, бас тэгээд сурвалжлах ажилд гаргууд болсон сэтгүүлч хүний хувьд Батбаатар маань шашны номонд нэвтэрхий мэргэшсэн санваартнуудын тэрийн болгон задлаад байж зүрхэлдэггүй олон зүйлийн учир начрыг тун сонирхолтой, маш энгийн хэлбэрээр уншигчиддаа тайлбарлаж, учир шалтгааны талаас нь задаргаа хийжээ. Энэ ном бол хумхийн тоосны ширхэг бүр дээр Бурхан багшийн язгуурлаг чанар оршиж байдгийг маш энгүүнээр тайлбарласан онц сонирхолтой үгүүллүүд юм. Зөвхөн түвэд судрын хуудсууд эргүүлж, аль эсвэл эрдэмт мэргэн багш нараасаа заалгасан дэг жаяг, дуулсан, сонссон дээрээ тулгуурлаагүй, басхүү сүүлийн 40-50 жилийн хугацаанд дэлхийн шинжлэх ухааны судлан нээж, нууцыг нь тайлан тогтоосон үр дүнгүүдийг ч иш татан холбосныг нь үзэхэд манай“шалдан банди нар” чинь дандаа л түвэд ном шагайгаад суудаггүй, бас ч гэж Европ зүгийн шинжлэх ухааныг гайгүй сайн ажигладаг, интернет хийгээд орчин үеийн мэдээллийн хэрэгслүүдийг мөн ч их “ухдаг” хүмүүс юм байна гэж ихэд олзуурхав. Түүнд нь ч нэгэн үеийн манай “Ил товчоо”-ны адтай сэтгүүлчдийн нэг,сүнс савдаг, чөтгөр шулмас, “Шилэн” Дамдингийн тухай ч сураглаж л явдаг байсан “жинхэнэ ёсоороо сурвалжлагч” Б.Ойдов маань ч их тус болж ганзага нийлсэн нь сайн хэрэг.Манан, будан татуулсан хэт ухаантай, хүнд бичлэгтэй номуудыг бодвол өнөөгийн энэ хурд ихтэй нийгэмд ийм л энгийн, хүн бүхэнд хүртээмжтэй үгс,хэллэгээр бичигдсэн ном, гарын авлага, тайлбар сэлтүүд их хэрэгтэй болчихоод байгааг тэд анзаарчээ.Сонины бичлэгийн энгийн хүүрнэлтэй, “атеистууд”буюу бурхангүйчүүд хийгээд Буддын шашны уг үндэс,онол, ойлгыг танин сүсэглэгчдэд зориулсан иймэрхүү номууд өдгөө Европод маш их дэлгэрч эхэлсэн бөгөөд, Шарын шашны нимгэн зузаан судар, тарниуд,ил хийгээд нууцлаг зан үйлүүд, зураг хөргүүд,эдлэл, хэрэглэлүүдийнх нь тухай өгчилгөсөн монгол тайлбарууд байдаггүй, байдаг гэх ч олдох нь тун ховор байдаг билээ.Тийм болохоор Бурханы шашны жайв жаягуудын учир начрыг үл тоомсорлодог, түүнийхээ харгайгаар бие, хэл, сэтгэл гурвын нүгэл үйлдэж яваагаа үл мэдэх өдгөөгийн хөгшин, залуу “дэггүйчүүл”-д их л хэрэгтэй ном аж. Ер нь аливаа номыг туурвин бүтээж, хэвлэн гаргана гэдэг нь бор ходоодоо тэжээх амьжиргааны олон аргын нэг гэдэгтээ ч гол нь биш, хамгийн гол ньөөрийн толгойд хуримтлуулсан, бусдын мэдэхгүй байж болзошгүй өчүүхэн ч атугай мэдээллийг л бусадтай хуваалцах, оюун ухаанд нь дэм өгөх гэсэн буян болой.Хүний амьд явах арга нь бодит хандлага, харин амьд явах цорын ганц хэрэгсэл нь оюун ухаан гэдэг билээ.Түүнийг номноос л олж авмуй.

Ижил төстэй номнууд (272)
1