Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Эрхсийн салхи
Зохиогч: Байгалмаа.А 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Хорвоог би бүтэн гэж санаж байсан

Ховорхон бүхнээсээ хичнээн ч хагацав даа

Орчлонг би цагаан гэж бодож байсан

Омголон зүрх минь хичнээн ч тоосров доо

Дахиад л би цагаан гэж бодож байна

Давилууханаар бас бүтэн гэж санаж байна

Ижийн сүү эгшдэггүй юм гэнэ билээ

Ирэх цаг дуусдаггүй юм гэнэ билээ

Ингэж л би амьд явна даа

Ингэж л би амьдарч явна даа

Хором бүхэн нь алтан юм бол

Хорвоо өөр ямар юм бэ

Холдох бүхэн нь үнэтэй юм бол

Олдох бүхэн нь ямар юм бэ

Нулимс арчих цагийн салхи л

Нууц нууцхан намайг татна

Зовохгүй дээ орчлон минь

Зоргоороо л амьдарч явъя даа

Хорвоог би бүтэн гэж санаж байсан

Ховорхон бүхнээсээ хичнээн ч хагацав даа

Орчлонг би цагаан гэж бодож байсан

Омголон зүрх минь хичнээн ч тоосров доо

Дахиад л би цагаан гэж бодож байна

Давилууханаар бас бүтэн гэж санаж байна

Ижил төстэй номнууд (119)
1