Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Навчис залбирхад
Зохиогч: Минжинсайхан.Н 
Эрхлэн гаргасан: ..
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Хайран болоод сайхан...

“...Хайрлан шаналахын агаар нэгэн буй...”

/Цогт тайж/ “...Хамгийн эхний болоод сүүлчийн юмбүхэн ирж буй цаг...”

/Д.Нямсүрэн/

“...Хүн өөрсдөө мэдэхгүйгээс биш, бие биедээ хичнээн их өртэй байх юм бэ дээ. Өвгөний замд хонь мал байлгая гэж бодсон маань онох нь онож...Хэн намайг тийн хичээснийг мэдэв л гэж. Мэдээд ч яах юм билээ. Бас мэдүүлээд ч яах юм билээ...”

Монголын утга зохиолын дүнжигэр ноён оргилуудын нэг С.Дашдооров гуайн “Бууж мордох хорвоо” хэмээх гайхамшигт өгүүллэгийн дээрх төгсгөлийг мэдэхгүй уншигч ховорхон биз. “Голоодоо нүхтэй”, “Голоодоо нүхтэй юм бол” гэсэн өвөрмөц хэллэг байдаг. Эсрэгээр “голоодоо нүхгүй”, “гол нь харласан”, “дотор нь харласан” гэж ярилцацгаадаг.

Чухамдаа “гол”, “дотор” гэсэн үгсийн цаана ухамсар сэтгэхүйтэй холбогдсон бодож тунгаах гэсэн ОЮУН УХААНЫ талыг төлөөлүүлсэн бус дотоод СЭТГЭЛ ЗҮРХНИЙ чинад утгыг илэрхийлэхийг зорьсон санагддаг юм. Яагаад гэж үү?

“...Цаад америкууд чинь галзуу амьтад гэж надад пуэло омгийн индианууд хэлдэг юм байна. Бич мэдээж хэрэг гайхасхийн “Яагаад?” гэж асуулаа. “Яагаад гэвэл цаадуул чинь толгойгоороо боддогбоддог юм шүү дээ гэсэн билээ”/К.Г.Юнг “Бэлгэдэлт амьдрал” УБ., 2011, 5-тал/

Бүдүүлэг ард түмний баларлаг яриа хэдий ч нэгийг өгүүлээд байна шүү! Ухамсар тархинд байдаг. Задлаад үзвэл ухамсар нь хаана? Сэтгэл гэдэг эрхтэн байдаг гэх. Чухам хаана буй? /Цээжинд юм уу? хэхэ/ Ямартай ч би Төгөө өвгөний дээрх бодлыг голоодоо нүхтэй монгол хүний уужим сэтгэлийн гүн тунаа гэж итгэлтэй хэлнэ.

Ижил төстэй номнууд (119)
1