




Энэ тууж нь өнөөгийн манай амьдралд болж байгаа уйл явдлаас сэдэвлэн бичсэн, хүмүүсийн амьдралыг үзэх үзэл, ороо бусгаа цагийн салхинд туугдаж яваа зарим хүний булчимгуй зан авир, амьдралыг мөнгөтэй л бол сайхан байх юм шиг бодож явдаг зан суртахууны хоцрогдол, амь насаа золиослож алтны төлөө үхэлдэн цэл залуугаараа хорвоог орхиж байгаа үнэн бодит уйл явдлыг энэ туужид өгүүлэхийг хичээв.
Бас алт гэдэг аминд халтай гэж хуучцуулын ярьдаг үнэн үг болохыг манай залуус ойлгож ухамсарлаж энэ хэцүү хүнд бартаатай зам руу битгий хальтраасай гэж энэ туужийг бичлээ.
Эрхэм мэргэн уншигч та бүхэн өөрийн оюундаа тунгааж болгоох буй за.