Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Хайрын дулаан хорвоо
Зохиогч: Хархүү.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 12000₮
Номын товч

"ХАЙРЫН ДУЛААН ХОРВОО"-гоо эрхэм Уншигч таны гэгээн мэлмийд толилуулж буй Эрэнжидийн Хархүү гэгч өчүүхэн шүлэгч Пи модон мичин жилийн өвлийн адаг сарын битүүний урьд шөнө бар цагт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Бал улаан худгийн зүүн Улаан овооны бууцанд эхээс унаж, хүй цөглөсөн бүлгээ.

Нэхий өлгий, ээжийн хайр, хонгор бууц гурвынхаа бүлээн дулаан илчинд өсөж торнисон миний бага нас төрсөн нутгийн хондон бууц, шандан устай амин холбоотой болохоор энэ номын олонх шүлэг унаган нутаг, хүнийг хайрлах хайраас ургасан нь жирийн хэрэг биш ээ!

Би насаараа хүүхдийн ариун цагаан ертөнцөд амьдарч, уран зохиол хэмээх үгсийн гайхамшигт орчлонгоор тэдний балчирхан оюуныг аялуулах амттай бөгөөд адармаатай албанд зүтгэсэн нэгээн. Тэгээд ч үр удам, ухаант хойч үе танаа монгол ёсоо сүлд болгон тахиж, монгол сэтгэлийн сүү болгон дээдэлж явахын өнийн ерөөл билэгдэж,

Арван ханатай цагаан гэр дунхайж байхад

Аргийн чинээ бор гэрийг алгасаж битгий орхиорой

Атгын чинээ буурал эмээгийн амрыг эрж

Ач гучаас нь өөрцгүй хацраа өгч золгоорой

Тохойг нь өргөн золгосон настай тэр буурлынхаа

Тойруулга ширдгэн дээр нь дөрвөн бэрх буулгаарай

Тостой бор авдарнаасаа атгаж өгсөн хишгийг нь

Торго магнагнаас илүү хоёр гардаж аваарай! гэсэн найргийн бадгаар цэлмэг оюуныг тань мялааж байна.

Ижил төстэй номнууд (119)
1