Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Жон ахын мөрөөдөл
Зохиогч: Годдард.Ж 
Эрхлэн гаргасан: "Амар-Өргөө" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Гарт минь нэгэн дэвтэр байна. Ар өвөргүй өөрийн мөрөөдлөө ирийтэл нь жагсаасан хуучин дэвтэр. Энэ дэвтрээ би биенээсээ салгаж байгаагүй. Дэлхий ертөнцийг тойрон аялж, хүний хөл хүрээгүй газар нутгийг сонирхон, олон орны хүмүүстэй танилцаж, зүйл бүрийн зэрлэг ургамал амьтадтай нүүр тулж явахдаа мөрөөдлүүд минь улам бүр нэмэгдсээр. Шинэхэн хүсэл мөрөөдлөө дэвтэртээ нэмж бичсээр л... Нэг хүслээ биелүүлэхэд дараагийн мөрөөдөл сэтгэлд ургадаг. Жишээ нь, Калифорнид далайн эрэг дээр давалгаа унан гулгахыг мөрөөдөж байснаа, энэ мөрөөдөл минь биелсний дараа, илүү үзэсгэлэнтэй сайхан газрын давалгааг унаж тогломоор санагддаг. Мөрөөдөл заавал сүржин том байх албагүй ээ, багахан ч атугай хүсэл мөрөөдөл биелэхийн амтыг мэдэрсэн хүн бол дахиад, өөр нэгэн мөрөөдлийнхээ төлөө зүтгэмээр санагддаг юм.

Ялангуяа үүнийг уншиж суугаа бяцхан анд найз минь ээ, чиний насан дээр мөрөөдөлтэй байх нь маш чухал билээ. Мөрөөдлийнхөө багахан хэсгээс нь эхлэн зориглон зүтгэж, түүнийгээ биелүүлж чадвал, мөрөөдөл чинь улам бүр том, мундаг болно. Мөрөөдөлтэйгээ цуг бие чинь өсөж чийрэгжин, оюун ухаан чинь төлжин торниод, нэг л мэдэхэд ухаалаг, мэргэн, хүчтэй нэгэн болон хувирсан байх вий. Бага насандаа мөрөөдөж үзээгүй хүний ертөнц ямар өчүүхэн жижиг гэж санана? Төрсөн газраасаа алхам ч холдож үзээгүй хүн байна гээд бод доо. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг, тэрүүхэн тэндээ бэрхшээлгүй амарханамьдрал байж болох юм. Гэхдээ хорвоо дэлхий уужим, хийж бүтээж, үзэж харах зүйлс юутай олон билээ дээ. Хөмөрсөн тогоо шиг битүү, хаалттай орчинд амьдралаа өнгөрүүлсэн хүн энэ ертөнцийн хязгаарт юу юу байдаг, тэнд хүмүүс яаж амьдардаг, би гэдэг хүн энэ дэлхийнхээ төлөө, бас өөрийнхөө төлөө юу хийж чадах билээ гэх мэт олон асуултанд юу гэж хариулахаа мэддэггүй. Тийм ч учраас хүүхэд ахуй наснаасаа мөрөөдлөөрөө жигүүрлэн хорвоо ертөнцийг танин мэдэх хэрэгтэй юм шүү.

Ижил төстэй номнууд (136)
1