Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Миний давжаа жүржийн мод
Зохиогч: Ж.Мауру де Васконселос 
Эрхлэн гаргасан: "Амар-Өргөө" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Бид хөтлөлцөөд яарамгүй алхана. Тотака ах намайг дагуулж явахдаа энэ тэрийг хэлж зааж өгдөг,би ч тийм ахтайдаа баярладаг байлаа.

Ер нь би ихэнх зүйлийг гаднаас сурсан. Гэртээ бүх зүйлийг өөрөө л хийх ёстой байсан болохоор сав л хийвэл хэрэг тарьж, юм л бол таван салаа боов хүртдэг байв. Уг нь саяхныг хүртэл надад гар хүрдэг хүн байгаагүй. Гэвч намайг хэргийн эзэн хэнгэрэгийн хагархай гэдгийг мэдсэн бололтой, харсан хүн болгон дэггүй золиг, сахилгагүй хуухай, оросын ширүүн үст муур шиг монш гэхчилэн хараадаг байв. Иймэрхүү зүйлийн тухай одоо бодохыг ч хүсэхгүй байна.

Гудамжинд явж байгаагүйсэн бол дуулах сан. Дуулах ч үнэхээр сайхан шүү. Тотака ах дуулахаас гадна бас шүгэлдэж чаддаг. Би ах шигээ шүгэлдэх гэж ихэд оролддог байсан боловч ямар ч дуу гардаггүй байв. Чи одоохондоо уруулаа бүрээ шиг хэлбэртэй болгон умайлгаж чадахгүй болохоор тэгж байгаа юм гэж ах намайг тайтгаруулдаг байлаа.

Ижил төстэй номнууд (136)
1