Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Шилмэл бүтээлийн цоморлиг 1
Зохиогч: Хархүү.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Би өнөөдөр нэг их өндөр даваан дээр гарч ирээд зогсож байнаа. Энэ даваа наддаа бол цаст сүмбэр оргил лугаа адил санагднам. Гэвч оргилын цаана оргил буйд бас баярлах бүлгээ. Өмнийн их говиороо овоглосоор их утга зохиолын гэрэлт цагаан өргөөний босгоор алхсан Эрэнжидийн Хархүү би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Бал улаан худгийн зүүн Улаан овоонд модон мичин жилийн өвлийн адаг сарын битүүний урьд шөнө эхээс унаж, хүй цөглөсөн болой. Ийн бодвоос өнөөдөр 70 нас хэмээх өндөрлөгт гараад ирсэн байна л. Энэхүү даваан дээрээс эргэн харахад он жилүүдийн манан дундаас олон олон дурсамж тодрон тодрох авай. Тэр бол миний амьдралын даруухан намтар. Монгол хөдөөнөөс, бүр тодруулбал өмнийн буурал говиосоо голдуу ургуулан бодож, хурааж авсан хэдэн шүлэг, өгүүллэг, бусад туурвилууд минь юм.

Амьдрал бол ямагт дээшлэн өгсдөг жамтай. Тэр жамаар өгссөөр 70 нас хэмээх өндөр даваан дээр гараад 50 жил бичиж хэвлүүлсэн хорь гаруй номноосоо сонгон дээжилж, энэхүү “Шилмэл бүтээлийн цоморлигоо“ хоёр дэвтэр болгон нэг баринтагт багтаан эмхтгэж мэргэн уншигч таны гэгээн оюуны мэлмийд өргөн толилуулж байна.

Анхны шүлэг оюутан ахуй цагт 1964 онд “Хөдөлмөр” сонинд гарсан гээд бодохлоор уран зохиолын ертөнцөд би хагас зууныг өнгөрөөжээ.

Хулангийн тоост говийн минь Галбын цэнхэр хязгаараас аваад Өврийн хангай, Найман нуур, Орхоны хүрхрээ, Хоргын тогоо, Хан Хэнтийн шаргал намар, Хөвсгөл далайн бөгтөр цэнхэр давалгаа зэрэг байгалийн олон уянга, хөдөө говийн тос даасан монгол айлаас аваад, анхны хайрын гэгээн дурсамж, сайхан бүсгүйн ялдам хонгор инээмсэглэл, монгол ёсоо сүлдлэн дээдлэх сэтгэл, Чингис богд, Чингүнжав, Равжаа зэрэг суутнуудын тухай омог, домог шингэсэн мөр бадгууд, товчдоо бол миний туулсан амьдралын дүр зураг, дуулсан сонссоны мөр улбаа энэхүү хоёр номонд минь хуран чуулсан болой.

Ижил төстэй номнууд (119)
1