Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Тоосон дундах цэцэг
Зохиогч: Дулмаа.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Тоосон дундах цэцэг" ном нь миний сүүлийн арваад жилд бичсэн өгүүллэг, туужууд юм. Янз бүрийн цаг үед амьдралд тохиолдсон зарим үйл явдал, мөн нөхдийн ярьсан бодит амьдралаас сэдэвлэн орчлонгийн сайн муу явдал, хүний мөс чанар, цагийн аясаар өөрчлөгдөж байгаа болчимгүй явдал, хүн хүнээ гэсэн сайхан сэтгэл, хайр дурлалын их хүч, харуусал тээсэн ухааны мөхөс хүмүүсийн элдэв үйлдэл, амьдрахын төлөө тэмцэл, аз дайрсан уярал гээд янз бүрийн үйл явдлыгхаруулахыгхичээсэн болно. Зах зээлийн хатуу гарт базагдан гэрээс хөөгдөж гарсан Энхриймаа охинд сайхан сэтгэлт хөдөөгийн эр өр зүрхний өрөвч нинжин сэтгэл гарган үрчилсэн тухай "Тоосон дундах цэцэг" гэдэг өгүүллэгт оруулсан бол, "Сувдан нулимс" өгүүллэгт шуналын тулам болсон бүсгүй яаж хөглөдгийг Намжирмаагийн явдлаар гаргахыг хичээсэн болно.

Мөн шуурга гэдэг өгүүллэгт манай өнөөдрийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд ямар шуурга болж тэр шуурганд гэм зэмгүй хүн яаж өртдөг болон мал сүргийнхээ төлөө малчин хүн амь хайргүй тэмцдэг агуу сэтгэлийн ертөнцийг, амар хялбар амьдрал эрж, хүн дээрэмдэж, хууран мэхлэн явдаг зарим залуусын арчаагүй байдлыг каруулсан болно. Мөн "Үхэж болохгүй орчлон" туужид хүний авъяас билэг, шавхагдашгүй харин түүнийг олж илрүүлж, хайрлан дээдлэхийн чухлыг өгүүлэх агаад гучин жилийн өмнө хаяад явсан эцгээ авчирч өргөж тойлж, ач нарынх нь зулайг үнэрлүүлж байгаа жирийн сэхээтэн Сайнбилэгийн дүр бол хүнлэг, ухаалаг сэтгэлийн илэрхийлэл юм.

"Дайнд ялагч байхгүй" гэсэн туужийн гол үйл явдал нь болсон явдлаас сэдэвлэн бичсэн эх хүний сэтгэл гэдэг бусдын үрсийг ч хайрлаж өрөвдөх тийм нандин зүйл юм гэдгийг харуулахын зэрэгцээгээр япон монгол хоёр цэргийн хувь тавилан адилхан хохирч байгаа нь аливаа дайнд ялагч гэж үгүй түүний уршиг ар гэрт нь ямар их уй гашуу авчирдгийг харуулахыг оролдсон нь энэ бөлгөө.

Миний бичсэн энэ хэдэн өгүүллэг туужууд цөм хүний ёс суртахуун, хайр эмзэглэл, халамж анхаарал, овилгогүй авир, болчимгүй явдал зэрэг уншсан хүнд ухаарал, сэхээрэл авахуйц үйл явдлаар дүүрэн байгаа. Яруу найргаар тэр болгон гаргаж болдоггуй үйл явдлыг өгүүллэг туужаар гаргахад өргөн боломж байдаг учраас эдгээрийг би толилуулж байгаа юм.

Мэргэн уншигч та бүхэн тунгаан болгоох биз ээ.

Ижил төстэй номнууд (272)
1