Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Сэтгэлд уянгалах яруухан хөгжим шиг
Зохиогч: Батсүх.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9500₮
Номын товч

ид эрдэм төгс аавынхаа гэрэлт хувь заяагаа өнгөрүүлсэн он цагийг өнөөдрийн орон зайд эргүүлэн авчирч чадахгүй ч номын хуудаснаа сэтгэлийн гэгээтэй дурсамжийг дэлгэн та бүхэндээ өргөн барьж байна. Дарьгангын шаргал элс, Баруун-уртынхаа танил гудамж, Дорнодынхоо их уст Хэрлэн мөрөн, хүн зон гээд бидний хүүхэд нас дурсамж дүүрэн өнгөрсөн юм. Өнөөдрийн бидний ажил, амьдрал энэ сайхан нутаг устайгаа хүйн холбоотой оршиж, ном соёл, утга зохиолын хүрээнийхэн, аав, ээж мэт дотно сайхан хүмүүстэй хамт энэ цаг үеийг элээж яваагаараа бахархдаг билээ. Аав минь “Үнэн” сонинд нэрт сэтгүүлч, их зохиолч Л.Түдэв гуайн удирдлаганд олон жил ажиллаж байлаа. Л.Түдэв гуайд аавынхаа сүүлчийн бүтээл болох “Сэтгэлийн суварга” түүврийг нь дурсган барьж, дараагийн номыг хийх тухайгаа дуулгахад удаах номондоо сэтгүүл зүйн болон яруу найргийн бүтээлүүд, найз нөхөд, хамт ажиллаж амьдарч байсан хүмүүсийн нь бичсэн дурсамж, дурдтгал гээд нэлээд их зүйл багтаах талаар сайхан санаа, зөвлөгөөг хэлж өгч байсанд бид урамшин баярлаж, энэхүү номыг бүтээх ажилдаа бэлтгэж эхэлсэн юм. Шүлэг, яруу найраг, сэтгүүл зүйн бүтээлүүд , фото зурагнууд, аман билэг, түүх домог, анд нөхдийнх нь дурсамж тэмдэглэлийг эмхтгэхэд аав минь богинохон амьдралдаа хичнээн ихийг бичиж туурвисан, ямар ихолонтой хүн байсныг бахархаад баршгүй. Аавтай явсан цаг хором хоромоор алсалж Амьдралд үүрэх ачаа хоног хоногоор хүндэрнэ Хүүг тань дандаа баярлуулж хүмүүс таныг дурсаад байна Миний сайхан аав хүний сайн нь байж дээ гэж бичсэн аавынхаа шүлгийн үнэ цэнийг бид улам бүр мэдэрч, ухаарахын ёсыг шүтнэм. Миний хувьд яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, дүү Б.Төгсжаргал нарын хэд хэдэн ном түүвэр бүтээлүүдийгэмхлэн хэвлүүлэхээс эхлэн Монголын алдар суутнууд эрдэмтэнмэргэдийн намтар, цадиг бүхий “Алтан ном”-ыг анх бүтээхэд гарбие оролцон багагүй туршлага суусны хувьд аавынхаа номыгбэлтгэн, архив, материалуудыг цуглуулан, ах дүү, найз нөхөд,хамт ажиллаж байсан хүмүүстэй нь уулзан сэтгэлд үлдсэн сайхандурсамжуудыг ярилцан, бичүүлж тэмдэглэн авч байв. Ярих бүхэнднь аавтайгаа уулзан ярилцаж байгаа юм шиг болж байлаа.Аав минь аливаа юманд их нямбай цэгцтэй, хариуцлагатай,үнэнч хандана. Тухайлбал, өөрийнхөө мэдээ материалнийтлэгдсэн сонингийн толгойд таван хошуу тавиадтэмдэглэчихнэ. Хавтастай бичиг цааснуудыг сөхөхөд сонинхэвлэлд нийтлэгдсэн материал нь гар бичмэлийнхээ хамт он сар,өдөр, улирлыг давхар наагаад хийчихсэн байх жишээтэй. Фотозурагнууд, зургийн хальс, радиогийн хуурцаг, монгол бичгээрбэлдсэн номын эх, гар бичмэл, мэдээ мэдээлэл дамжуулсансанхүүгийн баримт бичгүүд гээд бүгд л эмх цэгцтэй тэндээ л.Ер нь ямар ч юм байх ёстой газраа байж, цэгцтэй цэвэр,дараалалтай байх хэрэгтэй гэж бидэнд хэлнэ. Номын тавиурдээр хаана, ямар ном байдгийг андахгүй. Байхгүй байвал биднээстэр номын хажууд байсан, тийм ном алга харагдахгүй байна,хэн аваад хийгээгүй байна гээд шалгааж гарна. Төгсөө номынтавиурын тоос арчих, сонингууд дэслэн дугаараар нь хураахүүрэгтэй. Түүнийг хариуцлагатай хийхгүй бол заримдаа зэмлэлхүртэнэ. Зарим амралтын өдөр номыг сэлбэн засах, ангилах,цэгцлэх гээд үндсэндээ “ном анагаах өдөр” болдог. Үүнд нэгч хүнийг хоцроохгүй “амт бүгдээрээ хөдлөнө шүү” гээд л өөрөөдунд нь суугаад зааж сургадагсан. Номыг дээдлэн шүтэх, номтойнөхөрлөх, номын ашиг тусын талаар бид аав, ээжээсээ их юм сурсан.

Ижил төстэй номнууд (67)
1