Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Монголын хүүхдийн уран зохиолын дээж V
Зохиогч: Сэлэнгэпресс хэвлэлийн компани 
Эрхлэн гаргасан: "Сэлэнгэпресс" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Уран зохиолын үндсэн гурван аймгийн нэгэн болох жүжиг хэмээгч нь хүүхдийн уран зохиолд нэн чухал хамаарах бөгөөд үзэгч багачуудын хүмүүжил боловсролд нэн их нөлөө үзүүлдэг чухал хүчин зүйл мөн. Гагцхүү энэ төрөл зөвхөн хүүхдийн төдийгүй нийт уран зохиолд ховор байдаг нь сонирхогчид нь олон ч туурвигчид цөөнтэй холбоотой. Үүний учир шалтгаан гэвэл яруу найраг болоод үргэлжилсэн үгийн зохиолтой харьцуулахад энэ төрөл гагцхүү хурц зөрчилд тулгуурладгаараа ялгарах өвөрмөц онцлогтойн дээр дүр бүрийн ялгарал нь түүний хэл яриагаар ялгарах тул нарийн чимхлүүр ажил ихээхэн шаарддагтай холбоотой.

Тиймээс аль ч үед тайз дэлгэцийн зохиолоор гачигдсаар иржээ. Хүүхдийн зохиолын хувьд ч ялгаагүй. Тийм болохоор орчуулгын

зохиолыг шүтэж түүгээр аргацаах нь бий. Гэвч айлаас ирэхээр авдараа уудал гэсэн ардын цэцэн сургаалыг санаж тэрхүү авдараа нээн уудалваас бас ч чамгүй юм байх шиг. Монголын орчин цагийн уран зохиолын сонгодог төлөөлөгчид болох Ч.Ойдов, Л.Ванган, Ч.Лодойдамба нараас эхлээд одоо үед хүүхдэд зориулан зохиол бүтээлээ туурвиж буй хүмүүсийн ихэнх нь жүжиг бичсэн байх юм. Тэдгээрийг шүүн тунгаах аваас энэ цагийн бяцхан уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц бүтээл нэлээд байх шиг. Гагцхүү тэдгээрийг тайзнаа амьдруулах гэдэг нь найруулагч нарын эрхэм үүрэг түүнчлэн уншигч хүүхэд багачууд маань ийм ийм жүжиг байдгийг мэдэж авах, улмаар анги сургуулийнхаа хэмжээнд найруулан тоглох зэрэгт нь нэмэр болох үүднээс бид нэлээд зохиолчдын нэлээд хэдэн жүжгийг

“МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ” цувралын V дахь ботиор дамжуулан өргөн барьж байна. Эл ботид дээр нэр дурдсан алдартнуудаас эхлээд өдгөө туурвиж буй нөхдийн бүтээлүүдээс сонгон авсан бөгөөд зохиолчийнх нь намтарыг зургийн хамт оруулсан болно. Мэдээж шилдэг бүтээлүүд ч бий зохих шүүмжлэл хүлээх зохиол ч бий гэдэг нь ойлгомжтой.

Ийнхүү “МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН ДЭЭЖ” V ботийг гаргахдаа бид “Авдараа ухсан” -ны учир энэ болой. Цааш нь бүр сайн ухах аваас үүнээс ч илүү сайн бүтээлүүд гарч ирэх нь лавтай. Хүүхдэд зориулан юм хийж бүтээх залуус үүнээс санаа аван авдранд маань шинэ соргог санаа, дүр шийдэл бүхий бүтээл нэмэрлэж ч магадгүй.

Мэргэн уншигч Та ч бас санаа бодлоо нэмэрлэх буй за.

Чингээд нэг санаагаар нийлэн ажиллах аваас айлаас эрэхийн зовлонгоос ангижрах авай.

Ижил төстэй номнууд (37)
1