Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Амьдрал хайр дээр тогтдог
Зохиогч: Дулмаа.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

"Амьдрал хайр дээр тогтдог" ном нь миний амьдралын залуу сайхан үеэс эхлэн өтөл буурал нас хүртэл хайрын сайхныг амталсан энэ олон жилийн амьдрал, хүний сэтгэлийг ертөнцийн гэрэл гэгээтэй холбож өгдөг хайр хэмээх агуу зүйлийн тухай өөрийн амталж мэдэрсэн, алдаж оносон, унаж боссон, жаргаж цэнгэсэн яруу найрагчийн сэтгэлийн хөг аялгуу, тэмцэж сэхэж, аархаж явсан олон өнгө аясыг уншигч Та бүхэнд толилуулж байгаа юм.

Ер нь хүний амьдрал гэдэг агуу сайхан хайраас бүтэж, түүн дээр тогтож, хайрын хүчээр амьдарч тэмцэж, асаж бадамлаж, бүтээж туурвиж, сэтгэн бодож, хайрлан жаргаж энэ урт амьдралыг туулдаг байна. Хүний амьдралын бартаатай урт замд яруу найрагчийн амьдрал гэдэг бүр ч ээдрээтэй, эгдүүтэй, эмзэгхэн, эрхэмсэг, цэнгэл баяр, хөгжил хөдөлгөөнтэй байдаг боловч ялигүй зүйлээс гуньж гутрах, гомдож шаналах зүйл бишгүй гардаг. Тэр бүхэнд сэтгэлийн уян чавхдас доргиж, шүлгэн үер буудаг билээ. Яруу найрагчийн бодол бясалгал, баяр гуниг, өнчрөл харуусал аль нь ч байсан шүлгэн цацлаар сэтгэлийн илэрхийлэл болон бууж, уншигч Та бүхний гар дээр очдог юм. "Амьдрал хайр дээр тогтдог" гэсэн энэ ном бүхэлдээ миний болон миний үеийнхний хайр хүсэл, дурлал цэнгэлийн халуун мөрийг шингээсэн 20, 21 - р зууны Монголын яруу найргийн хайр сэтгэл, харуусал гуниг, хүний сэтгэлийн эмзэглэл, эрхэмсэг тансаг учрал бүхнийг шүлгэнд шингээн гаргасан бүхэл бүтэн түүх оршиж байгаа юм. Энэ номонд ганцхан миний сэтгэлийн дуулал бус миний мэдэх бүх хүмүүсийн амьдрал, хайр сэтгэлд болж өнгөрсөн халуун мөр, зовлон жаргал, гомдол бачуурлыг гаргаснаас гадна хүний амьдралын хамгийн жаргалтай мөч болох хайрын тухай илүү ихийг, илүү сайхныг өгүүлэхийг хичээсэн найрагч миний чин сэтгэлийн эрмэлзлийг уншигч Та анзааран ойлгох буй за.

Ижил төстэй номнууд (119)
1