Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Улаан гэрийн хоригдол
Зохиогч: Пүрэвдорж.Д 
Эрхлэн гаргасан: "Дэндэвийн Пүрэвдорж" сан
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Уншигч авгай таны амрыг айлтгая. Би таныг мэргэн уншигч, цэцэн зөвлөгч, номын багш хэмээн зулгуйдаад эндсэн андсаныг шүүн тунгааж хайрла хэмээх хуурмаг нэхлээр шандаахын оронд эхлээд нагацыгаа танилцуулъя. Түүнийг Чоймбол гэнэ.

Манай нутагт сэтэргүй нь үгүй тул олон Чоймболыг ялгахын тулд нуль, хөх нүдэн, модон, шодон гэх мэт ялгадагаар бол Шилбэн Чоймбол нь миний нагац. Овог нь хэн болохыг мэдэхгүй. Хорлоогийн гэж бичүүлдэг.

Далай гүний хүрээнд шавилж цогчин жасын нярав, хожимхон гэсгүйн бэрээ барьж явсан гэдэг. Гавжийн дамжаанд хүрээгүй, гэлэн санваартай, арц уугиулах сан, ам хаах Сандуйнжүдээс хэтрэх номгүй явтал хүрээ хийдээ шатаалгаж хар захны ард талд халтар чойго хадгалаж үлдсэн нэгэн. Эм хүнтэй дэр буландаагүй, эр хүнтэй хундага ёроолдоогүй гонь явсан хүн. Ариг цариг нь аминдаа зөв. Дусал усаар цай, тун борцоор хоол хийнэ...

Ижил төстэй номнууд (272)
1