Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Бор гэрийн богд
Зохиогч: Пүрэвдорж.Д 
Эрхлэн гаргасан: "Дэндэвийн Пүрэвдорж" сан
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Батмөнх даян хааны отгон хөвүүн Гэрсэнз жалайр хунтайжаас угсаалсан Түшээт хаан Чахундоржийн хүү Байнжуурдоржид Манжийн хаан хошуу хишиглэснээс тооцвоос Далай гүний хошууны аравдах ноён Алтанхуягийн албат дор хүйлсэн нь миний “Би”. Хүмүүн далайн бичил нэгэн дусал энэхүү “Би”-г нутгийн санваартан Дансран гэлэн гуай “Пүрэвдорж” хэмээн Түвд судраас сугалан оноожээ. Энэ нь “Гадас чулуу гариг” гэж болохоор гэж төвдөч нар тайлдаг. Хэрэв өөр нэгэн хэлтгий захтан таарсан бол энэ нэр ондоосох байсан биз. Ингэхээр нэр гэдэг бол хэн нэгэн “би”-гийн дуудлага оноол аж.

Нэгэн сурвалжлагч надаас миний өөрийн хэн болохыг хэлүүлэх гэхэд “Би өөрийгөө таниагүй л явна” гэж өжүүлснээ санаж байна. Оргүй юм огт биш ээ.

Хорьдугаар зуунд ангийн дайсан арай болчихолгүй сэжигтнээр үлдсэн маань зөвхөн сохор азын тохиол бус “хулхи коммунист” явсны хугацал болов уу. Гэтэл миний шүүрхийг гайхаж, шүүсийг шахаж явсан “Жинхэнүүд” өнөөдөр өнгө гуужааж “бид коммунист байгаагүй” гэж тас гүрийгээд өөрсдийгөө бараг л ардчиллын аав гэх болов. Арай ч дээ. Хөрвөөж болох чиг хөрсөө эргүүлж болдоггүй” гэдэгсэн бус уу.

Ижил төстэй номнууд (272)
1