




Орчин үед хүн өөрөө өөрийгөө өөрчлөх асуудал нь тодорхой чиг хандлагыг өөрөө өөртөө зөв тогтоохоос эхлэн хэрэгжих ёстой. Энэхүү асуудалд хандахад хүн бүр өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх учиртай. Дэлхийд алдартай манлайллын мэргэжилтэн, амжилтын ухааны лектор Жон Максвэлийн “Хандлагын хүч” ном таны гар дээр очиж байна. Тэрээр энэ номондоо хандлага, түүний ач холбогдол, хандлагыг хүн өөртөө хэрхэн бүрдүүлэх, хандлагаар юуг бий болгож, өөрчилж чадах, амьдралын хүнд хэцүү үеүдэд хэрхэн хандаж, хандлагаараа дамжуулан асуудлыг хэрхэн боломж болгож чадах аргын талаар өгүүлжээ. Тус ном нь өргөн агуулгатай, орчин үеийн баримт жишээ сайтай, бичлэгийн арга зүйн сонирхолтой хэлбэрээр бичигдсэн онцлогтой.