




Хүн бүр өдрийг амжилттай сайхан өнгөрүүлэх хүсэлтэй байдаг. Гэвч “амжилттай өдөр” гэж ямар өдөр болох, өдрийг хэрхэн амжилттай өнгөрүүлэх талаар мэддэг хүн цөөхөн. Түүгээр зогсохгүй өнөөдрийг хэрхэн өнгөрүүлэв гэдгээс бидний ирээдүй өөрчлөгддөгийг мэддэг хүн ховор. Бид амжилт гэж юу болохыг мэддэггүй учраас ийм байдалд хүрдэг. Хүмүүс өнөөдөрт анхаарал хандуулснаар амьдралдаа амжилт олж чадна. Улиг болсон үг мэт санагдаж магадгүй ч өнөөдөр бол танд олдсон цорын ганц цаг хугацаа, боломж гэдгийг санаарай. Өчигдөр нэгэнт өнгөрсөн, маргаашт найдах хэрэггүй. Тиймээс өнөөдөр бол маш чухал. Учрыг нь одоо мэдэж авцгаая.