Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Есөн сацал
Зохиогч: Хархүү.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Энгийн бүхэн үнэтэй

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Эрэнжидийн Хархүу төрөлх говь нутгийнхаа үзэмж тансаг хийгээд хүн ардынх нь зр зориг, уужуу амгалан сзтгэл, еедрөг өгеежит аж амьдралыг тусгасан шүлэг найргаараа уншигч түмэнтэйгээ эртнээс танил болсон эрхэм.

Найрагч маань олон жил хөдөө нутагт ажиллаж амьдран өөрийн гэх сэдзв, яруу тансаг бүтээлээрээ манай енөөгийн яруу найргийн сан хемрегийг баяжуулж явааг нь бахархан дурдахын ялдамд баярлууштай өөр нэгэн авьаясыг нь олж мэдэн баярласан минь уншигч таны өмнө хуудсаа нээж буй энэхүү богино өгүүллэгийн чамбай ном болой. Үүнээс үүдэн ясны яруу найрагч хүн үргэлжилсэн үгийн зохиолын "дархан хилийг" чөлэөтэй зөрчин шуугиан тарьж буй нь харин баярлууштай биш үү гэсэн бодол надад төрев. Манайхан хос морьтой хүн гэж ярилцах нь бий. Тэгвэл найрагч маань яруу найраг туулсын зохиол гэсэн хос мориор довтолгох болов. Би энэ хүнийг найрагчийн хувьд төдийгүй сайн сэтгүүлч, хүүхэд багачуудад зориулсан шинжлэх ухаан танин мэдэхүйн хялбаршуулсан ном бүтээлээр нь дээдэлж явдаг нэгэн. Хархүү найрагчийн богино өгүүллэгүүдийн энэ номыг уншаад надад бүх л бүтээл нь өгүүлэмж цэгцтэй, агуулга дүр дүрслэл төгс, хэлж хуваалцсан санаа өгөөжтэй, бичлэг чамбай байгаа нь олзуурхууштай санагдлаа.

Дээр өгүүлсэн бүхэн үргэлжилсэн үгийн зохиолын амин сүнс, он цагийг туулах чадвар тэнхээ нь болж байдагтай би санаа нэг явдаг хүн. Энэ туршлагыг хуримтлуулж уншигч танд ном зохиолоо өргөн барих гэдэг хашир туршлагатай хүнд ч амар л даваа байдаг. Гэтэл Хархүү яруу найрагч эл бүхнийг аль эрт бүрэн эзэмшиж, чөлөөтэй туурвих ухаанд суралцжээ. Амьдрал ямагт баян тэр хэрээр өргөн дэлгэр сэтгэл агуулж түүгээрээ уран бүтээлчдийн билгийн харааг өдөөж байдаг гэвэл бид тэндээс ихийг олж таних билгийн хараатай, гзвч олсноо олз болгох гэдэг мөн л амаргүй юмны нэг. Тэгвэл Э.Хархүү зохиолч гярхай нүд, сэргэг ухаанаар амьдралаас олсноо бүтээл болгох талаар гаршсан нь энэ номоос бэлхэнээ харагдана.

Хаохүү маань Өмнөговьдоо гучаад жил алба хашиж үзэг нэгт нөхдөөсөө "Халуун говийн Хархүү" гэсэн нэр өргөмжлүүлэн суухдаа хөдөөгийн сэдэвтэй хамаг л шилдэг бүтээлээ туурвисан гэж бид ярилцдаг бөлгөө. Гэтэл энэ маань хөдөөгийн үүцээ гүйцэд задлаагүй явжээ. Үргэлжилсзн үгээр туурвисан түүний энэ номонд говь нутгийн хүн ардын аж амьдрал, нүнжигтэй өгөөмөр төрх уужим амгалан ухаан болон түүхэн сэдэв, цэвэр ариун ёс заншил хийгээд хүний дотоод ертөнцийн далд нууц болох ёр совингийн сэдвээр бичсэн бүтээлүүд багтсан байгаа нь зохиолчийн маань сэтгэлгээний цар хүрээ, боловсрол, уран чадвартай холбоотой юм, Хэл найруулга яруу, өгүүлэмж энгийн энэ ном уншигч таны таалалд нийцнэ гэдэгт итгэнэм. Энгийн бүхэн үнэтэй байдаг билээ.

Холыг зорьсон хос морьтой эрхэм нөхөртөө аян замын уртад алжаалгүй айл айлын хойморт номын дээжээ залж явахын өлзийт ерөөл айлтгаж сэтгэлийн цагаан сүүгээр сацал өргөм үү

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн,

Д.Нацагдоржийн шагналт зохиолч Санжийн Пүрэв

Ижил төстэй номнууд (272)
1