Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Улаан зүүд
Зохиогч: Пүрэвдорж.Д 
Эрхлэн гаргасан: "Дэндэвийн Пүрэвдорж" сан
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Асгат хайрханыг бэлхэмжилсэн хадан цохио руу сөрлөсөн салтаавчин хавцлын мөрөгцөг дахь агуйгаар эл хавчилган амыг Агуйтын хэмээн нэрлэх бөлгөө. Тэндэхийн агуйг нутгийнхан их зургаан ханатын дайтайд багцаална. Агуйн ам цэлгэр, цааш тойруулган хүнхэр агаад тортог суусан, дотор нь шувууны сангас богийн яс сэлт новшроно. Эрт цагт Түшээд хааны “Хөх булуу” хэмээх сайн эрийн дамжлага уяа байсан гэх сураг домог хоёрын аль нь үл мэдэгдэх яриа явгална.

Агуйн амнаас доош, үл мэдэгхэн мужиграх суганд аргалын шаваас шиг харлах дайр даг болсон  ганц хар гэрийн эзнийг “ухна” Гэндэн гэнэ. Эднийх буйр сэлгэхийг мартсанаас хаяа тамтагран, ханын шийр үжирсэн айл. Урь унахуйд хавцлаас сүвэгчлэх шидмэсэн булгийн усаар хүн малгүй ам цавлаж цаг гачаалахад цасны усаар гол чийглэнэ....

Ижил төстэй номнууд (37)
1