Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Шинэ мянганы яруу найраг
Зохиогч: "Шинэ мянган" утга зохиолын нэгдэл 
Эрхлэн гаргасан: "Шингэн мянган" утга зохиолын нэгдэл
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

2000-аад онд утга зохиолын их ертөнцөд хөл тавьсан хэсэг залуус нэгдэн “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийг байгуулан ажиллаж байна. Биднийг утга зохиолын төлөө гэсэн чин сэтгэл, ахмад, дунд, залуу үеийн амьд холбоог бэхжүүлэх, уран бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх, зохиолч, яруу найрагчдын нийгэм дэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх, нэгэн үеийн нөхдийнхөө туурьвин бүтээснийг түмэнд хүргэх, уран бүтээлч эрэлхийлэл, шинэчлэлийг тууштай дэмжих хүсэл эрмэлзэл маань нэгтгэсэн юм.

Тиймээс “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн маань үүсэн байгуулагдсанаасаа хойш хоёр сарын хугацаанд Монголын яруу найргийн ертөнцөд 2000-аад оныхон буюу шинэ мянганыхан хэмээн зүй ёсоор нэрлэгдэх нэгэн үеийн залуусын уран бүтээлийн дээжийг эмхэтгэн эрхэм уншигч таны гар дээр дээжилж байна. Энэхүү түүвэрт бүтээл нь багтсан яруу найрагчдад ямар нэгэн шалгуур тавихыг хүссэнгүй. Тиймээс өөрийгөө 2000-гаад оныхон, шинэ мянганыхны төлөөлөл гэж үздэг хэн бүхэнд нээлттэй хандсан юм. Гэвч цаг хугацаа, орон зайн хїчин зїйлээс шалтгаалан энэхїї эмхэтгэлд бїтээл нь орж амжаагїй найрагч нєхдєєсєє хїлцэл єчье. Аливаа уран бүтээлийн жинхэнэ мэргэн шүүгч нь ард түмэн байдаг болохоор энэхүү эмхэтгэлд дүн тавих эрхийг нь эрхэм уншигчдадаа олгож байгаа билээ.

Юутай ч Монголын яруу найргийн нэгэн үеийнхнийг илэрхийлж чадах шүлэг, найргийн дээжис энэ номд бий. Цаашид шинэ мянганы яруу найраг улам баяжиж, улам хурц тод болох нь дамжиггүй. Тэр хэрээр энэхүү эмхэтгэл ч үргэлжлэн хэвлэгдсээр байх бизээ. Шинэ мянганы яруу найрагчдын эгнээ ч улам тэлж, уран бүтээлийн халуун сэтгэлээр нэгэн цул болон нэгдэнэ гэдэгт итгэж байна. Нэгэн хувь уран бүтээлчийн ид туурвин бүтээх он цаг арав, хорин жилээр хязгаарлагддаггүй. Тийм болохоор уран зохиолыг арав арван жилээр үечилдэг нь нэг талаар өрөөсгөл юм. Их утга зохиолын голомтын галыг цахиж ирсэн ахмад үе маань, 1990-ээд оны гайхамшигтай найрагчид маань ч өнөөдөр 20 жилийн дараа эр бяр жагсан, ир нь ханаж ид туурвин бүтээсээр, тэдний дараа үеийнхэн болох 2000-гаад оныхон буюу шинэ мянганыхан гэгдэх бүхэл бүтэн үеийнхэн бид өөрсдийн гэсэн бүтээл, орон зай, цаг хугацаагаа нэгэнт эзэлжээ. Басхүү бидний дараа үеийнхэн болох авьяаслаг залуучууд ч гэсэн уран бүтээлийн эрэл хайгуулыг идэвхтэй хийж, утга зохиолын бүлэг, бүлгэмд нэгдэн туурвин бүтээж яваа билээ. 1990-ээд оны их давалгаалсан үеийн араас гарч ирсэн үеийнхэн бид ямар ч байсан хоёр мянганыг холбож, хоёр зууныг өртөөлөн бүтээн туурвиж байгаа уран бүтээлчид. Тиймээс бид он цагийн хэлхээс, ахмад, дунд, залуу үеийнхний гагнаас, эвийн цавуу нь байхыг хүснэ.

Ижил төстэй номнууд (67)
1