Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Бясалгагч охины зүүд
Зохиогч: Төгсжаргал.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6800₮
Номын товч

Туулай жилийн зуны тэргүүн сар айсуй энэ өдөр хайртай ээждээ зориулж “Бясалгагч охины зүүд”-ний тайллыг бэлэглэж байна. Жил бүрийн зургадугаар сарын нэгэн бол хүүхэд жаахан байсан бидний баяр. Мөн ээжийн минь төрсөн өдрийн баяр тохиож, гэр бүлээрээ тэмдэглэж аавынхаа гарын үсэгтэй алдартай олон зохиолчдын номыг бэлгэнд авч байсан маань саяхан санагдана. Үдэш унтахад аавын бичгийн машины тог тог хийх чимээ сонсогдон, ээжийн дээл хувцас урлан бичиг цаасаа эмхлэн суугаа ажилсаг төрх үдэж, өглөө сэрэхэд мөнөөх дүр төрх бас л угтсаар он жилүүдийг үдсэн сэн. Өнөөдөр би аавынхаа үлдээсэн дуу хураагуураар сурвалжлага тэмдэглэл хийж, ээжийнхээ урласан дээлээр гоёж, хэн ч редакторлаагүй цөөхөн шүлгүүд маань “Бясалгагч охины зүүд”-ний тайлал, ирж буй цаг мөч уруу ээжтэйгээ хамт инээмсэглэн алхаж яваа бүсгүй хүний сэтгэлийн мөрүүд болон танд хүрч байна. Энэ жил ээждээ нэгэн жаран шүлэг, жаран зургийг зориулж МУЭ-ийн гишүүн зураач С.Төгс-Oюун, уран бичлэгийг их авьяастан Ц.Бямбажав, гурван настай бяцхан зураач, миний хамгийн сайн найз Ү.Дөлгөөн нарынхаа зураг чимэглэлээр номоо гоёлоо. Бясалгагч охины зүүд шиг цав цагаахан талд ээж минь намайг төрүүлж, аав минь сургуульд хөтлөн оруулж, би тэр талаас амьдралын олон өнгийг шохоорхон харж, хайр дурлалтай учирч, хөөрхөн хүү төрүүлээд Бэлгэдэл гэсэн өхөөрдөм нэр өгч удаан амьдарсан. Миний төрсөн нутаг Дарьгангад Оргихын булаг ундарч, Ганга нуурт нь гангар цагаан хун шувууд сүрэг сүргээрээ нисэн бууна. Хожмоо миний амьдардаг байшингийн цонхоор Хэрлэн гол урсан өнгөрч, зүлэг ногоо жигдрэн ургаж, навчис нахиалж удалгүй шарлаж, цас будран орохыг үзэхдээ ханандаа өлгөөстэй цэнхэр гитарыг авч найз нөхөддөө аялгуулан тоглож, дуулж амьдарсан. Ийм л нэг энгийн даруухан амьдралдаа би хязгааргүй хайртай. Улирч өнгөрсөн энэ цаг мөч бүхэн надад нар зөв сэтгэлтэй амьдрахын ухааныг зааж, эргэн тойрны маань хүмүүс намайг хайрлаж би эрх жаахан охин шиг хайраар бялхаж явна. Би ч бас тэдэнд хайртай. Ийм л эрх танхи зан, халуун сэтгэлээ ээж болтлоо гээгээгүй яваа маань ээжтэйгээн би удаан амьдарч яваа хувь тавилангийн хишиг гэж бэлгэшээн боддог. Ийм их хайр ээжээс минь ундарч миний амьдралыг хайр хөтөлж хүсэл мөрөөдөл уруугаа би хүн бүхний алхан явдаг тэр л замаар инээмсэглэн алхсаар л байна. Энэ замын хажуугаар ургасан гоёмсог цэцэгсийг таслалгүй үйлс гэгээн явсан маань сэтгэлийн их амар амгалан, амьдралын гэгээн бүхнийг би өөрийнхөөрөө хүртэхийн гол сэжим болдог. Ээждээ, аавдаа баярлалаа. Гурван настай бяцхан зураач найздаа баярлалаа. 

Ижил төстэй номнууд (119)
1