Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хатан цадиг
Зохиогч: Гүн-Үйлс.Д 
Эрхлэн гаргасан: Төрт ёс, хаадын сан
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 20000₮
Номын товч

Улс үндэстнийг устгая гэвэл эх түүхийг нь мартуул хэмээсэн үг буй. Тиймээс цээжинд нь монгол зүрх лугшиж, судсаар нь монгол цус гүйж буй хэн бүхэн энэ сануулгыг мартахын эрхгүй ээ. Хүн төрөлхтөний түүхнээ товойн тодорч, суу алдраа мандуулж явсан Их хаадынхаа намтар цадигийг заншлан сурвалжилж, хаадын сэдэв агуулга бүхүй бүтээл туурвиж, улмаар ирээдүй хойч үедээ эх түүхээрээ бахархах чин сэтгэлийг бий болгох зорилготой “Төрт Ёс, Хаадын Сан” хэмээх манай байгууллага түүхч, судлаач, зохиолч нийт уран бүтээлчдийнхээ дунд уралдаан зарлаж, шалгарсан бүтээлүүдийг эмхэтгэн “Хаан Цадиг” нэртэйгээр ном болгон хэвлүүлсэн билээ. Харин энэ удаад бид эх түүхнээ нэр сүр нь үлдсэн Их хатдын сэдэвт туужийн уралдаан зарлаж, шалгарсан таван туужийг эмхэтгэн “Хатан Цадиг” нэрт ном болгож уншигч Танаа өргөн толилуулж байна. “Монгол өнөө жижиг орон мэт боловч агуу гүрэн хэвээр билээ. Эх түүхийг маань Модун сайн хаан улбаалж; Чингис богд эзэн өрнүүлж; Өгэдэй, Хубилай Сэцэн тэргүүт их хаад үргэлжлүүлж; Алун гоо, Өүлэн үжин, Сорхугтани, Мандухай нарын ухаан үзэсгэлэн хосолсон гуа хатад ширээж; Шаравсэнгэ, Чойжи-Одсэр, Занабазар тэргүүт бичгийн хийгээд урлахуйн ухааны мэргид дэлгэрүүлж, нэрс нь дурьдагдаж үл барам зориг зүрх төгөлдөр, билэг оюун төгс хөвгүүд охид бүтээсэн” хэмээн “Хаан цадиг”-ийн босго үгнээ тэмдэглэснээ би санаж байнам. Энэ үгээр өрнөл хийж, “Хатан цадиг” хэмээн нэрийдсэн хатдын тухай бүтээлийн эмхэтгэлийг уншигч Таны өмнө дэлгэж байна. Таалан толилно уу.

Ижил төстэй номнууд (272)
1