




“Мэргэн үгсийн чуулган” номны хоёр дахь цуврал эрхэм уншигч таны гар дээр очиж байна. Энэ удаад шашин, улс төр, гүн ухаан, амжилт, найз нөхөр, бүтээлч зан, хүний мөн чанар зэрэг сэдвийн хүрээний онч мэргэн үгсийг цуглуулан эмхтгэлээ. “Өрөөлд заах нь өөрөө хоёр дахин суралцаж буйтай адил” гэсэн үгийн адил дуртай онч үгсээ эмхтгэн орчуулж олон нийтийн хүртээл болгож байгаа нь миний хувьд ихийг сурч авсан эрхэм үйл хэрэг байлаа. Эдгээр мэргэн үгсийг уншиж тунгаан өдөр тутмын амьдралын нэгэн хэвийн урсгалаас түр ч болтугай амсхийх бодрол ухаарлыг үлдээж чадваас ном бүтээсний зорилго бүтэх нь тэр юм. Эцэст нь номыг минь худалдан авдаг уншигч та бүхэндээ талархлаа илэрхийлье. Үгийн цаана буй утга, утгын цаана орших ухаарал нь уншигч таны оюуны гүнд үр болон суух болтугай.