Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хүйт даасан байшин
Зохиогч: Ууганбаяр.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

Тэр байшингийн хаалгаар аз туршан гараа гадагш гаргав. Гараа буцаан татаж авах хүртэл түүний гар салхинд бага багаар үнс болон хийсэж байв. Ходоод нь өлсөж хэн нэгний шинэхэн эд эс, цус, сүнсийг хайх ч байшинд өмнө нь ирж өөрийг нь хооллож байсан архичид, адал явдал хайгч нар, өөрийгөө юунаас ч айдаггүйг нотлох гэсэн  хэдэн тэнэгийн хөрсөн биенээс өөр юу ч эс олдоно. Түүний дотор шатаж харанхуй мухарт хэн нэгнийг хүлээж суухаас залхан урьд өмнө нь нөхөртэйгөө хамт унтдаг байсан өрөөрүү гүйж тавиур дээр байх зургийг анхааралтай ажиж байснаа сэтгэлд нь өлсөхөөс ч илүү өвдөлт мэдрэгдэн уйлж эхлэв. Түүний эв хавгүй гар жаазтай зургийг алдан унагаж нөгөөдөх нь газар хагаран унав. Тэр жаазыг хагалсандаа уурлаж, гиншиж байснаа хашааны хаалга онгойх чимээг сонслоо. Цонхны хаалтын завсраар хүмүүс ирж байгааг хараад үхэл ч зугтаасан түүний царайнд инээмсэглэл тодорж хатаж хорчийсон хоёр уруулынх нь завсраар хайнга яайнга шүд нь цухуйв.

Ижил төстэй номнууд (272)
1