




Үнэн юмны үнэнийг мэдчихээд "үнэн" гэхэд хүлээж авахгүйн зовлон ямарыг биеэр эдлэгчидийн нэг нь би. Энэ нь "Дэлхий бөөрөнхий, нарыг тойрон эргэдэг" гэж хэлээд сүмийхэнд амьдаараа шатаагдсан Бруно, үзэл бодлынхоо төлөө худал хэлсэн Галлей лугаа адил юм. "Энэ ном ийм хосгүй юм" гэдгийг монголынхоо гайгүй гэсэн зохиолч, судлаач, эрдэмтэдэд өргөн барихад) За да! үнэндээ ганц нь ч хүлээж аваагүй дээ (Хүлээж авсан нэг нь "Олон түмэнд нөлөөлөхүйц үг хэлэх нь байтугай хамар доороо л гунганаад өнгөрсөн". Гэтэл хөдөөгийхөн болон эгэл жирийн хүмүүс дуу алдан хүлээн авч "намайг яаруулж, шавдуулж" байлаа... Эндээс л би "Боолчлогдсон сэтгэлгээ, энгүүн бодь ч, зүйрмэглэн буй сэрэл мэдрэмжийн гэгээрлийг олж харсан юм. Хүмүүс, ертөнц сэрж байна... "Алтан аялгууг" хайдаг, ярьдаг хүмүүс олширч эрдэмтэн зохиолч Л.Түдэв, судлаас доктор, профессор Ч.Билигсайхан, сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ, яруу найрагч Д.Урианхай, ардын уран зохиолч Т.Галсан гээд олон олон хүмүүс сэтгэл оюунаараа нэгдэн өвгөдийн ухаан руу нүүдэллэн "Алтан аялгуу" маань судлаач мэргэдээ хүлээн буй нь бидний баяр аа.
Бичээч Банзайн Хүрэлтогоо