Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Эзэнт гүрний туульс
Зохиогч: Эрдэнэболд.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 30000₮
Номын товч

Чацаргана анагаах увдистай, идтэй жимс. Түүнийг ургуулах мод нь үндсээрээ үржиж, нэгэн мод тарьсан байхад л тал бүр тийш салаалан ургаж, хэдэн жил өнгөрөхөд олон мод болж, чацаргана жммс арвижиж, хүмүүс жимсийг нь түүн хүртэж, эмгэг юугаа арилгаж, илааршиж эрүүлжинэ.

Суут Богд Чмнгис хааны намтар түүхийг өгүүлсэн "Монголын Нууц Товчоо" хэмээх яруу сайхан бүтээлийг Шихихутаг тэргүүтэн бичиж, хөх дэвтэрт дэвтэрлэснийг алтан ургийн хөвүүд залуус, ноёд хатад нууцгайлан уншмж, цээжилж, Чингис хааны мартаж үл болох, задалж үл болох сургаалыг гадагш задруулахгүй, Монгол төрд завсрын зальхайг үл шургуулахыг эрхэмлэж байсан бүлгээ. Хожмоо урган төлжихийн жамаар "Монголын Нууц Товчоо" хэмээх чацарганы модноос "Алтан товч", "Богд Чингисийн сул тууж", "Алтан урагтны дот түүх", "Саган сэцэний сэтгэлийн цэнгэл", "Чингисийн шастир", "Хөх судар", "Чадагчийн цадиг", "Залуусын хурим", "Язгуурын түүх", "Алтан үрстний товч", "Эрдэнийн эрхи", "Гангийн урсгал", "Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл" зэрэг "мод" үндэс салаалан ургажээ.

Чингис Богд хэнтэй ч зүйрлэхээргүй агуу их бодит хүн, дэлхийн түүхэнд нөлөөлөгч байсан болохоор түүний тухай дэлхийн олон улсад "Юаныни", "Судрын чуулган"-аас дараалаад, хэдэн мянган ном зохиол олон олон төрөл (жанраар) хэлбэрээр зохиогдож, бүтээгдэж гарсаар байна. Үндсээр салаалж ургасан моднууд сайнтай муутай, өндэр нам, өнгэ үзэмж зохицол өөр өөр байх нь мэдээж, мэн тарьсан ургуулсан модоо хүмүүс өөр өөрийн бодол саналаар засаж танаж байдаг.

Монгол, Хятад, Солонгос, Түвд, Уйгар, Манж бусад угсаатныг эзэрхэн эрхшээж байсан Манж дайчин улсын үед Чингис хаан түүний жолоодлогоор суу алдраа цуурайтуулж байсан Монголын түүхийн ном зохиолыг нарийн хорон аргаар хязгаарлан хамжааргадаж байсны уршигаар, жирийн монгол малчин төдийгүй, Боржигин тайж нар ч Чингис хааныхаа түүх намтар, үзэл бодол сургаалыг ихээхэн мартсан байлаа. Харин 1940 оноос тухайн үеийн түүхийн эгзэгтэй халгаатай үед Монголын их сэтгэгч эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, хатан зоригтон Ц.Дамдинсүрэн "Монголын Нууц Товчоо" агуу номыг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэн монгол түмэндээ хүргэснээр XX, XXI зууны монголчууд бид Суут Богд Чингис хаанаа харьцангуй сайн мэдэх болсон юм. Чингис хааны түүх намтар, үйл ажиллагаа, бодлого, сургаалыг Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаас гадаадын 20 гаруй ард түмний хэлэнд орчуулан хэвлэж, одоо дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь ярьдаг олон хэлээр "Монголын Нууц Товчоо"-г унглдаг болжээ.

Энэ л удаа гэхэд С.Эрдэнэболд залуу хүний цог жавхлан уншдаг судалдаг хүний буурь суурь, мэдлэгийг хослуулан туурвисан "Эзэнт гүрний туульс" хэмээх өвөрмөц нэгэн бүтээлийг уншигч танд өргэн барьж байна. Монгол туульсийн нөлөөгөөр бичсэн энэхүү бүтээл уншигч таны оюуныг тэлэхэд нэмэр болох нь мэдээж. Энэхүү бүтээлд шүүмжлэлтэй байх ахул редактор надад ч хамааралтай тул хүлцэл өчье!

 

Ижил төстэй номнууд (272)
1