




Нэгэн үе урам зоригтой тулаанаараа, ухаантай мэргэн дасгалжуулалтаараа улс эх орондоо гайхуулж явсан Зууны манлай, гавъяат дасгалжуулагч ОУХМ агсан ах В.Батбаярынхаа тухай товчхон боловч үнэнийг өгүүлэн ном бичсэн, төө зайгүй төрсөн дүү В.Цогтжаргалд баярлаад баршгүй. Нэгэн эхийн хэвлийгээс зулай зулайгаа зулж гарсан дүүгийнх нь үнэнийг өгүүлсэн энэ номны үг өгүүлбэрт тэр болгон гар хүрэхийг бодсонгүй, зориглосонгүй.