Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Хэрхэн ухаалгаар мөнгөтэй болох вэ?
Зохиогч: Нэргүй.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

Хэрхэн ухаалгаар мөнгөтэй болох вэ?

Эрхэм уншигч та бүхэндээ энэхүү номыг толилуулж байгаадаа баяртай байна. Английн телевизийн Dragon Den бизнесийн шоу нэвтрүүлгийн од, хөрөнгө оруулагч саятан Duncan Bannatyne -ийн “Хэрхэн ухаалгаар мөнгөтэй болох вэ” гэсэн энэ номыг уншаад Монголчууд зах зээлийн эдийн засгийн харилцаанд өөрийн амьдрал ахуйгаа нийцүүлэхэд санхүүгийн үндсэн ойлголт болох орлого, зарлага, зээл, хадгаламж, хөрөнгө оруулалт гэсэн ухагдахуунуудыг таньж мэдэх, түүнд суралцахад тустай болохыг мэдэрсэнээ бусадтай хуваалцах бодол төрсөн юм. Мөнгийг хүн олдог ч мөнгөө хэрхэн арвижуулах ухаанаа олохгүй байх үе бий. Иймд, мөнгийг яаж олох, олсон мөнгөө хэрхэн арвижуулах ирээдүйн амьдралын санхүүгийн баталгаагаа яаж хангах талаар энэхүү номонд өгүүлснээс санаа аван өөрийн амьдралдаа ашигласнаар өчүүхэн ч гэсэн тус дэм өгч чадвал бидний хичээл зүтгэлийн үр дүн болно. Хүндэт уншигч та бүхний амьдралд мөнгө гэж юу болох, түүнийг хэрхэн ухаалгаар удирдах нь таны өөрийн тань оюун ухаан хүч хөдөлмөрийн үр дүн болохыг энэ номноос мэдэж авна гэдэгт итгэлтэй байна.

Хүмүүс бид цалин хөлс, хөдөлмөрөөрөө мөнгө олж түүнийгээ өдөр тутмын амьдралдаа хэрэглэх, баяр ёслол тэмдэглэлт зүйлд зарцуулах гээд үргэлж мөнгөтэй харьцдаг. Бид бүгд их мөнгөтэй байхыг хүсдэг ч нэг л мэдэхэд мөнгөө юунд зарцуулсанаа ч мэдрэхгүйгээр түрийвч, данс маань мөнгөгүй болж буйг анзаардаг. Бид мөнгөө үнэхээр чухал хэрэгцээт зүйлдээ зарцуулсан уу гэдгээ эргээд бодоход ихэнхдээ үгүй байх тохиолдол байдаг. Ингээд шаардлагагүй зүйлдээ мөнгөө зарцуулсандаа харамсах, худалдан авсан зүйл нь хэрэггүй зүйл болох нь элбэг. Энэ нь бид мөнгөө ямар ч хяналтгүй зарцуулж байна гэсэн үг юм. Монголчууд бид мөнгөө хэрхэн зарцуулах, хөрөнгийн зах зээлд оруулж өсгөх талаар төдийлөн туршлага үгүй, дийлэнхдээ үрэлгэн талдаа байх нь ажиглагдах тул энэхүү номноос мэдлэг, урам зориг авч өөрийн амьдралынхаа мөрөөдлийг бодит амьдрал болгоорой.

Энэхүү номыг бүтээхэд хамтран ажилласан найз, ах эгч, гэр бүл буюу бусад хүмүүст чин сэтгэлийнхээ гүнээс талархаж буйгаа илэрхийлье.

Номын тухай санал хүсэлтийг ng.book@yahoo.com болон 99976425 дугаарын утсаар холбогдоно уу.

Та бүхний буян заяа аривжих болтугай.

Ижил төстэй номнууд (55)
1