Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Мэдрэхүйн бясалгал
Зохиогч: Хадаа.Ж 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Гучин жилийн тэртээ мэдээлэл зүй нь манай дэлхийд хувьсгал хийх цаг ирнэ гэж хэлсэн бол итгэх хүн олдохгүй байх байсан биз ээ.

Анагаах ухаан, гүн ухааны адил технологид ч тэр бид дайны дараах ойлголтоос хол урагшилсан, хүн төрөлхтний оюун ухаан хүрээлэн буй орчиндоо улам бүр зохицож байгаа учраас хөгжиж, түүний нэмэлт элементүүдийг аажмаар бий болгож, эзэмшиж байна. Эрчим хүчний шинэ төрлүүд мөн, технологийн шинэ туршилтууд бүхий л салбарт хийгдэж байна.

Соёлын хөгжил нь амьдралын тухай хүмүүсийн ойлголтыг сайжруулсан. Тэд амьдралын хэрэгцээг илүү оюунлаг, илүү ухаалаг, мөн илүү эрх чөлөөтэйгөөр ухамсарлаж эхэлсэн.

Гэхдээ хамгийн гайхалтай зүйл нь материйг танин мэдэх хувьсал мөн юм. Судлаачдын хүчин чармайлтын ачаар матери нь амьд оршихуйтай болж, хүн рүү чиглэж, өөрөө өөрийгөө оюунлаг бодит болгож байна.

Урьд нь материйг оюун ухааны эсрэг үздэг байсан аж. Харин өнөөдөр мэдрэлийн системийн мэс засал болон психометрийн судалгаан дахь гайхам ололтын ачаар, уураг тархины ажиллагаа нь тодорхой ойлгомжтой болж нууцлаг байдал нь ил болсоор байна.

Одоогийн байдлаар бид сэтгэцийн эмгэг судлал хийгээд сэтгэц зүйн задлагийн хуучирсан өгөгдлийг хэрэглээнээс гаргасан уураг тархины үйл ажиллагааны тухай мэдээлэлтэй болоод байна.

Энэхүү шинжлэх ухаан-судалгааны ажил нь тасралтгүйгээр хүрээгээ тэлсээр байгаа ч жирийн ард иргэдийн санааг зовоосоор байна. Учир нь учир мэдэхгүй хүмүүсийн хувьд дутуу мэдээлэлд үндэслэн шинжлэх ухааны аксиомд нэвтрэх нь өөрөө буруу зүйл юм. Гэхдээ л үл орлох бүтээгчид болох эрдэмтдэд итгэх л хэрэгтэй. Манай иргэншлийн түүхэнд анх удаа шинжлэх ухаан хийгээд хүний сүнслэг байдал хоёр нэгэн жимээр мөр зэрэгцэн алхаж байна. Эдний хооронд томоохон холбоо байдаг нь оюун санаа ба матери, ухаан санаа ба уураг тархины үйл ажиллагааг уялдаатай, салгахын аргагүй болгож байна.

Тухайлбал, бидний аль нэг үйлдлийг удирдаж байдаг мэдрэлийн төвүүд байдаг. Байгалийн морфин буюу тайвшруулах даавар нь уураг тархинд тодорхой бус байрлалд байж, ямар нэгэн нөхцөл байдалд бидний үүсэх сэтгэл хөдлөлийг дагаад шилжиж байдаг гэдгийг бид мэднэ. Морфины сатааруулагч шинж чанарын талаар мэдээлэл нь бидэнд зан байдлыг ажиглах явцад уураг тархины үйл ажиллагааг ойлгох боломжийг олгож байна.

Биохимийн солилцоонд нэгэн төрлийн бие даасан байдал оршин байдаг. Ингэснээр хүний уураг тархи бол өөрийн гэсэн тогтвортой үйл ажиллагаатай нийгмийн бүтэц болон түүний физиологийн хямралын шалтгаан нь сэтгэцийн холбоосонд оршино. Өөрөөр хэлбэл Ухамсар ба Материйн хооронд байна гэсэн ойлголтыг улам бүр хүлээн зөвшөөрч эхэлж байгаа бөгөөд эдгээр хоёр ойлголтын тодорхойлолт нь төөрөгдлийн ирмэг дээр байсан билээ.

Сүнслэг байдлын сэрэхүйн тухай клиникийн

Дүгнэлт:

Сүнслэг байдлыг сэргээх нь байнгын эрх чөлөөтэй адил, энэ байдал нь уураг тархийг удирдаж байдаг эрчим хүчний хэсгийг бүрдүүлэгч мэдрэлийн үйл ажиллагаа бүрт оршин байдаг.

Ухамсрын зөв төвшинд хүрсэн хүн бүх цаг хугацаанд шилжиж ухамсар мэдрэхүйн мэдээллийг задлан шинжлэх явцын олон төрлийн төвшинг ашиглаж чаддаг байхад харин жирийн хүн сэтгэхүйн энэ байдалд ажиллаж чадахгүй юм.

"Сэтгэцийн байнгын дүн шинжилгээ" нь энэ процесст зориулагдах болон хүлээн авсан зурвасын хоорондын холбоосны чанар буюу дотоод гадаад хүрээлэн буй орчны мэдрэхүйг нарийн тодорхойлж өгдөг.

"Оюуны чадавх" нь зориулагдсан төвшин болон зохицуулан нэгтгэх төвшингээс хамаардаг ба үүнийг генетикийн томъёоллоор тодорхойлж харин дээд хэмжээнээс нь цааш хөгжүүлэх боломжгүй аж.

Мэдрэхүй гэдэг нь хүрээлэн буй орчныг хүртэх чадамж юм. Мэдрэхүйн мэдээллийг харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх хэмээх таван мэдрэмжээр дамжуулдаг ба үүнд зөн билгийг багтааж болно.

Мэдрэхүйн тэмтрүүл нь тааламж, таашаалын өдөөгч бөгөөд төв уураг тархитай холбоотой байж, энэ нь компьютер шиг л дамжуулсан дүрсийг ашиглаж байдаг. Мэдрэхүй нь чанар болон тоо аль алинд нь мэдээллийг үнэн зөвөөр сэргээж өгөх гол баримтыг өгдөг учраас мэдээлэл буюу өгөгдлийг боловсруулах хамгийн чухал төвшин юм.

Сэтгэцийн зөв үйл ажиллагаанд тохирох эерэг, тааламжтай нөхцөлийг үүсгэх зорилгоор сэтгэц зүйн задлаг, тайвшрах арга барил, бүлгийн сургалт, Альфа хэмнэл гэх мэт олон тооны аргачлал, заслыг санаачилжээ.

Гэсэн хэдий ч өнөөгийн байдлаар махбодыг сэрээх замаар оюун санааг сэрээжулмаар уураг тархины ухамсрыг эсийн төвшинд холбон түүнд хүргэдэг цэвэр сэрж мэдрэхүйн энергийг ашиглахад чиглэсэн ямар ч арга барил, аргачлал олдоогүй байна. Угтаа энэ нь тулгын гурван чулуу нь билээ.

Юун түрүүнд сэрж мэдрэхүйгээ хөгжүүлэхгүйгээр ухаан санааны тогтмол задлан шинжилгээг сайжруулна гэдэг нь учир зүйн хувьд санаанд багтамгүй хэрэг яагаад гэвэл энэ нь өөрөө хийсвэр бодлоос гадна ухаан санааны үйл ажиллагаа тутамд үндэс нь болж өгдөг гадаад хийгээд дотоод орчноос ирж буй сэрж мэдрэхүйн өгөгдөл нь юм. Ургамал, амьтан адгуус, хүн гэхчлэн амьд бүхэн сэрж мэдрэхүйн тогтолцоотой байдаг ба энэ үгүй бол амьдрал оршиж үл чадна.

Сэтгэл хөдлөл гэдэг нь бодгаль бүрийн сэтгэлийн хөөрлийг бүхэлд нь хянаж байдаг бүхэл цогц зүйл юм. Түүнд мэдрэмжийн тусламжтайгаар дамжуулсан зурвас нэвтэрдэг ба зарим нь тогтоогддог.

Сэтгэл хөдлөл нь гол төлөв оюуны үйл ажиллагааны тулгуур болж байдаг. Энэ нь бидний дотоод ухамсарт гүн гүнзгий сууж өгсөн. Тэгэхээр бидний оюун ухаан нь дотоод ухамсрын элементэд зөвхөн сул нөлөө л үзүүлдэг ба бид мэдрэмжийн тусламжтайгаар зайлшгүй хэрэгтэй байгаа эрчим хүчний дэг журмыг тогтоохыг үнэхээр хүсэж байна.

Бие махбодыг сэрээхүй:

Энэ бол уураг тархийг бүрдүүлж буй эс болон элэг эсвэл зүрхний бүтцэд байх эсийн хувьд ижил үйл явц юм. Хүний биеийн бүх эд эрхтэн, бүх булчирхай нь уураг тархитай холбогдохдоо дотоод гадаад энергийн өөрчлөлтийг хүлээн авах чадвартай байх ёстой.

Хүний бие махбод бүхэлдээ оршин буй газраасаа шалтгаална. Тухайлбал, өөрийн зүг чигээ алдсан ходоод гэдэс өөрийн үйл ажиллагааны үүргийг умартан цаашлаад элэг эсвэл нойр булчирхайн засаж залруулах ёсгүй алдаа доголдлыг гаргаж эхэлдэг байна. Сэлж чаддаггүй хүмүүсийн дийлэнх нь бие махбодынхоо ерөнхий байдал, бүтцийг мэддэг байсан бол айдсаа даван туулж чадах байжээ. Үүнийг нотлох ч шаардлагагүй. Хоолны дуршилгүй болсон эмгэг дээр ч мөн ялгаагүй байдаг. Бие махбодоо таньж мэдсэний ашиг тус нь хязгааргүй мөн өөрийн боломж бололцоогоо бүрэн ашиглахыг хүсдэг эрүүл саруул хүн бүрт хамаарна.

Сэрж мэдрэхүйг сэрээхүй:

Мэдрэхүйг сэрээх нь бие махбодыг сэрээх үндэс нь болж өгдөг, учир нь тэрээр өөрөө ухамсрыг сэрээдэг. Бэлгийн таашаал дур хүсэлтэй сэрэл мэдрэхүй нь эрхтэн тогтолцоог сэргээх тааламж баяслын нэг хэсэг мөн ба үүний улмаас урт хугацаагаар ялангуяа барууны соёлд хазаарлагдан дарагдсаар иржээ.

Тэгээд ч таашаал нь байгалиас заяасан жам ёсны эерэг хариу үйлдэл яах аргагүй мөн юм. Хүний мөн чанар энэхүү тогтолцоондүндэслэсэн бүтэцтэйаж.Чухамдаа,биологийн шинжлэхухаанбүхэлдээтаашаалын энэхүү зарчимд үндэслэдэг. Таашаалаас зайлсхийх зорилготойгоор хийгддэг ухамсарт үйлдэл гэж огтоос байдаггүй юм. Гэвч бидний ёс суртахуун нь шалтгаантай болон шалтгаангүйгээр тун өндөр төвшинд биеэ барих байдлыг гаргадаг учраас тухайн таашаалыг мэдрэх гэж тойруу мөн эрүүл бус гаслантай замыг дагах нь бий. Аливаа бодгалийн үндсэн хэрэгцээ нь сэтгэл ханамжийн төвшинд очих үедээ таашаалтай шууд холбогдон уялддаг нь санамсаргүй хэрэг биш юм. Таашаалыг хүртэх нь таатай сайхан байх төдийгүй бидний бие махбодын бодисын солилцооны ихэнх хариу үйлдлүүдийг ялангуяа уураг тархины хариу үйлдлийг зохицуулж өөрийн хөгжил хувьслыг хянах боломжийг олгодог учраас юугаар ч орлуулшгүй зүйл мөн юм. Сэрж мэдэрсэн хүн мэдрэмж мэдрэхүйгээс хэрхэн таашаал авч баясахаа мэддэг аж.

Мэдрэхүйн бясалгал буюу өөрийгөө танин мэдэх нь:

Мэдрэхүйн хийгээд сэтгэлийн хөгжлийн үйл явцыг санаандгүй буюу өөрийн дураар бий болдоггүй нь харамсалтай хэрэг юм. Сэрэл мэдрэхүйг сэтгэлийн хөөрлөө хүчээр дарах байдлаар хий дэмий зүйл болгосоор иржээ.

Мэдрэлийн ядаргааг тайлж, өнгө, үнэр, дуу хөгжмийн мэдрэмжээ бүрэн дүүргэхийн тулд бид биеэ суллах шаардлагатай болдог. Энэ нь мөн хүний оюуны хоолны нэг хэсэг нь юм.

Бид өөрсдийн биеэ орон зайд, орон зайн нэг хэсгийг өөрсдийн биед багтаах хэрэгтэй.

Бие махбодоо орон зайд шилжүүлэхдээ, хүмүүсийг хамруулсан орчин тойрноо таньсан мэдээллээрээ дамжуулан уураг тархиа орон зайтай холбож өгдөг. Бие махбод, эрхтэн, гар хөл, найлзуураа тухайн байдалд шилжүүлэхдээ мөн уураг тархитайгаа холбож өгдөг.

Оюун санааны хувьд эд эсээ шилжүүлэхдээ мөн л уураг тархитайгаа холбон өгч уураг тархиараа дамжуулан өөр хооронд нь холбон улмаар эрхтэн тус бүр бие махбодын чухам аль хэсэгт байрлаж чухамдаа ямар үүрэгтэй болохоо ухварлан таньж мэддэг юм.

Энэ бол бид хийгээд бид оршиж байна гэдгээ сэрж мэдрэх хэрэгтэй агаад үүний тулд өөрөө өөрийгөө хэрхэн мэдэрч хүртэхэд тун энгийнээр суралцах ёстой ба өөрөөр хэлбэл өөрсдийгөө таниж мэдэхэд нийтээр хүлээн зөвшөөрсөн нэр хийгээд цол гуншин бус харин цэвэр бие хүний сэрэл хүртэхүйг олж авах нь зайлшгүй чухал юм. МЭДРЭХҮИН БЯСАПГАП нь үүнээс ихийг ч сурч мэдэх боломжийг олгодог. Хэрэв түүнд ойртоход тодорхой бэлтгэлтэй байж, бие махбодын болоод мэдрэхүйн схемийн хооронд холбоос байгуулах шаардлагатай бол түүнийг амьдрал дээр хэрэглэх нь цэвэр хувь хүний асуудал юм. Тэглээ гээд бясалгахад бие хүн тусгаарлагдмал байх ёстой гэсэн үг биш юм. Бидний хайрладаг хүмүүс хажууд байх нь үргэлж эерэг зүйл байдаг, гэхдээ л түүнд орсон цагаасаа эхлэн "дур тавих" хүртэл мэдрэхүйн бясалгал нь цэвэр хувь хүний сэтгэлийн хөөрөл бөгөөд сэтгэл санаа нь зөвхөн хаалттай орон зайд л хөгждөг.

Бясалгах үед, өөрийгөө танин мэдэх үйл явц өөрийн мэдэлгүй болж байгаа мэт байдаг ба өөрийгөө танин мэдэх нь хүн өөрөө өөрийгөө ухамсарлахад хүргэдэг юм.

Сэрж хүртсэн байдал гэдэг нь оюун ухааны бүтээлчээр хөгжин хувьсах таатай суурь ба гол нь шинж чанар буюу хүмүүс хоорондын сэтгэлийн холбоог сайжруулж өгдөгт оршиж байна. Бясалгах нь төвөгтэй ажил огтоос биш юм гагцхүү хүн юуны өмнө ухамсрын хөгжилд хүргэдэг тэрхүү сэрэл хүртэхүйгээ хөхүүлэн дэмжиж сурах хэрэгтэй. Сэтгэлийн хэт хөөрөл, цэнгэл нь бие махбодын эд эсэд шингэж эхлэх үед булчин хийгээд мэдрэлийн харилцан холбогдох нь ч хурдасч тардаг. Дараа нь бясалгалын нэг хэсгээс нөгөө рүү биеийн болоод сэтгэл зүйн хөнгөн байдал бий болж, энэ үед амьдрал шинэ хэмжигдэхүүнд үргэлжилнэ.

Раелийн тайлбарласнаар мэдрэхүйн бясалгалын гол санаа нь орчин үеийн сэтгэл зүйн эмгэгт хариулт өгдөг. Учир нь оюун ухааныг сэрээж, бие махбодыг сэрээн сэрэл мэдрэхүйг хөгжүүлэх боломжийг олгодог.

Сэтгэл хөөрөн баясах амьдралаа хөхүүлэн дэмжих явцад сэтгэлээр унаж гонсойх байдлыг багасгах замаар мэдрэхүйн бясалгал нь сэтгэлийн хөөрлөө зохицуулдаг юм.

Энэ нь хөндлөнгөөс эмчилгээний эм танг оролцуулахгүйгээр хүний бодисын солилцооны тогтолцооны аясаараа тэнцвэрээ хадгалах үзэгдлийг бий болгодог.

Мэдрэхүйн бясалгалд хүн бүр хүрэх боломжтой.

Миний үзэж байгаагаар мэдрэхүйн бясалгал нь туйлын өндөр үнэтэй анагаах хийгээд урьдчилан сэргийлэх онцлог шинжийг агуулж байдаг.

Ижил төстэй номнууд (173)
1