Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Оюунчлал
Зохиогч: Хадаа.Ж 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Энэ  номыг уншиж байхад    урам зориг  минь ихэд  бадран асаж байлаа.

Бүгд л хүн төрөлхтний ирээдүйн төлөө зовниж сэтгэлдээ айдастай явдаг ч “Оюунчлал” нь  бидний нүүр тулаад байгаа  улс төр,  эдийн засаг, нийгмийн бэрхшээлээс гарах шийдэл  нь  хэдийн  оршин буйг заан   ойлгуулснаар  сэтгэлдээ тээсэн  айдсыг   намжааж  байгаа  юм. Энэ  нь бидэнд манай гаригийн удирдлага,  зохион байгуулалт  нь уламжлалт аргатай улс төрчдөөр зохицуулагдаж байгаа нөхцөлд үүрэг хариуцлагын төвшинд сонголт хийхийг чухлаар шаардаж буй болохыг ухварлахад тус нэмэр болно.

Чухамдаа бид  салаа зам дээр байгаа  билээ.  Бид технологижсон нийгмийн хөгжил дэвшлийн төлөө ихээхэн хүчин чармайлт зориулсан хэдий ч өнгөрсөн үеэсээ зан үйл дэг журмыг залгамжлан авснаас болж нийгэм, улс төрийн бүтэц нь улам бүр хоцрогдсоор байна.

Аж  төрөн буй  гариг  маань  даяарчлагдаж,  хүн төрөлхтний хувь тавилан   шүтэн  барилдлагатай   болохыг  таньж   мэдэх   цаг  болжээ. Амьд мэнд гарах нь үүнийг ухварлах ухамсараас  хамааралтай бөгөөд хүлээцтэй зан хийгээд түрэмгий занг номхтгон дур хүслийг хазаарлагч хайр юугаа сайжруулан хөгжүүлэх бодгаль бүрийн хүчин чармайлтаас мөн хамаардаг  аж.  Бидний тэрслүү,  түрэмгий  зан   байдлаас   болж энэ ертөнцөд  нүүрлээд байгаа аюулыг намжааж, гарч болзошгүй асуудлуудаас сэргийлэх гарцыг эрэлхийлэх хэрэгтэй.

Мэдлэг   мэдээлэл   рүү   тэмүүлж   байгаа   тохиолдолд   шинжлэх ухааныг буруушаан шүүмжлэх нь туйлын утгагүй. Энэ нь хэрэглээнд өгөх мэдлэгээс үүссэн тайлбар бөгөөд энэхүү мэдлэг нь олон нийтийг нэг бол үр ашигтай нээлтүүдийг угтан авах эсвэл боломжит аюулаас айснаас болгоомжлоход хүргэдэг улс төрийн шийдвэрүүд эсвэл хувийн сонирхлууд байдаг.

Энэ бол улс төр, нийгмээс хамааралтай сонголтын бэрхшээл  мөн боловч өгөөмөр хийгээд энэрэн  нигүүлсэх зан байдлын нэг чанар юм. Бодитойгоор  хандах үзэл хомс,  харалган   буйгаа  ухамсарлан таних аваас бид оршин буй нийгэм болон дэлхийгээ өөрчилж чадна.  Саруул ухаан,   зориг   зүрх,  бодитойгоор  хандах үзэл,  оюун чадавх  нь суу билгэт хүмүүсийн  Алтан Үед  хөл  тавих боломжийг бидэнд олгох нь дамжиггүй.

Шилэгдмэл  ардчиллын төлөөх тус бүтээлийн  төсөл санаачилгууд болон оюунлаг нийгмийг байгуулах төсөлд туйлын ихээр автаж сэтгэл минь ихэд  догдоллоо. Миний бие  тэрхүү санал  санаачилгыг  хүсэл тэмүүлэлтэйгээр дэмжиж байна. Чухамдаа би  тус санал  санаачилгын учир шалтгааны тодорхой, энгийн хялбар байдалд ихэд гайхшран баяслаа. Биднийг өнөөгийн нийгмийн болхи арга замуудыг ажиглаж, үүнээс  гарахын тулд  бид  өөрсдийн зан  чанар,  дэг журам хийгээд нийгэмд эрс өөрчлөлт хийх  ёстой болж гэдгийг зохиогч маань санал болгон уриалжээ.

Энэхүү  бүтээл нь хүрэхүй  бэрх оюуны чадамжтай нэгэн хүний бясалгалаас төрөн гарсан ба агуу саруул ухаанаар  бүтсэн  синтезийн ер бусын ажлын үр  дүн юм. Тус бүтээлийг  хүн төрөлхтний төлөө гэсэн чинхүү  сэтгэлийн хайр  энэрэл  болон хамгаалалтын хана,  хил хязгаараар өөрийгөө тусгаарлаж өөрийн биеийг  хамгаалах байдлаар оршин тогтнодог  цөөнхийн  материаллаг  сонирхол  бус харин бодит ашиг сонирхлыг агуулдаг оролцоо, санаа  бодлоор чиглүүлсэн хэрэг юм.

Өнөөдрийн эрх мэдэлт  хүмүүс нь будлиж  хүлцэнгүй болсон ард түмэн эрүүл саруул ухаанаар  сонголтыг хийх чадваргүйн улмаас л эрх мэдлийг гартаа оруулсан хэрэг гэдэг нь хүлээн зөвшөөрөхүйц гэж үү?

Энэхүү   ном нь цөөн  хүмүүсийн эгдүүг  хүргэх  л  байх.   Гэсэн хэдий ч хүн төрөлхтний хамтын ашиг сонирхол, үнэн зөв ирээдүйтэй харьцуулахад энэ нь төдий л чухал байж чадна  гэж үү?

Энэхүү  бүтээл дахь төсөл санаачилгыг бодит үг хэллэгээр илэрхийлэхэд  биднээс  асар их  хүчин чармайлтыг  шаардах хэдий  ч хүчин чармайлт гаргахын цагт бид  баяр баясал сэтгэлийн цэнгэлийг мэдэрнэ.  Улмаар  бид  хүн төрөлхтөн хийгээд  түүний оюун  ухаанд хадаатай байдаг гагцхүү жинхэнэ үнэт чанарыг үндэс болгосон нийгэм дэх аж төрөх  итгэл үнэмшлийн амар амгаланг олно.

Бид хувь заяаныхаа эзэд нь болж шалтгаантайгаар зохицуулагдсан Алтан Эринд очих уу эс бөгөөс хүн төрөлхтний мянга мянган жилийн хөгжлийг саатуулж, ирээдүйн гэрэлт өөрчлөлтөөс эмээн айсан үхээнц байдлыг хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь биднээс  шалтгаалах юм.

Зөвхөн  бид   л  үүнд хариуцлага  хүлээх  болно.  Үүнийг ойлгож ухамсарлахаас  гадна  хүлээсэн үүргээ хэр сайн   гүйцэтгэх нь биднээс хамаарна. Раелийн “Оюунчлал” нь хэрхэх ёстойг маань бидэнд харуулж байна. Энэ бол хайр энэрэл, суу билгэ, итгэл найдварын тухай бүтээл юм.

Ижил төстэй номнууд (173)
1