




Монголын иргэд, олон түмнийг төлөөлөн сонгогдсон Улсын их хурлын гишүүний хувьд энэхүү хөгжлийн үзэл баримтлалаар дамжуулан Монгол улсын ирээдүй хэтийн зорилгыг тодорхойлохыг миний бие хүссэн юм.
Ихэнх Монголчууд уламжлал шинэчлэлийн зөв хөрс суурин дээр Монгол улсаа илүү сайн, үнэн шударга нийгэмтэй болгохын тулд хэтийн зорилгоо хамтаар тодорхойлон дүрслэх нь тун хэрэгтэй гэдэгт итгэж байна.
УИХ-ын гишүүд бид сонгогчдынхоо болон улс эх орон, хойч үеийнхээ, хүсэл эрмэлзлийг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхгүй бол, түмнийхээ өмнө хариуцлага хүлээх нь ёс зүйн хэрэг юм.
Тийм учраас, улс орныхоо ирээдүйг алсын хараатай зөв тодорхойлохоос бүх үйл хэрэг эхэлнэ гэж итгэж байна.