Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Бен Карсон
Зохиогч: Энхмарт.Д 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Бен Карсон: Гайхамшигт  мэс засал

Бен Карсон болон түүний ахыг ганц бие ээж нь өсгөж. Ээж нь гэрийн үйлчлэгч зэрэг бага орлоготой ажил хийдэг болохоор долоо хоногт илүү цагаар ажиллах эсвэл давхар ажил эрхэлдэг. Тиймээс хөвгүүддээ зарцуулах цаг багатай. Тэрээр хөвгүүдээ сайн сурахыг шаарддаг байлаа. Үүний тулд сургуулийн номын сангийн бүхий л номыг уншихыг ятган шаарддаг. Хөвгүүд уншиж эхэлнэ, бүр хичээлтэй огт холбоогүй номуудыг ч шамдан уншсаар ... хичээлийн оролцоо, дүнгийн өөрчлөлт олон цагийн ажилд ядарсан ээжид нь хамгийн том бэлэг, алжаалыг нь тайлах тайтгарал байлаа.

Бен Карсон тарчиг амьдрал, үе тэнгийнхний гоочлол гадуурхал, арьс өнгөөр ялгаварлалт гээд олон саад бэрхшээлийг хүсэл мөрөөдөлдөө хүрэх тэвчээр, итгэл, шаргуу хөдөлмөрөөр даван гарч байгаа нь мянга мянган өсвөр залуу үеийнхэнд үлгэр дууриалтай. Тиймээс Эмч Бен Карсон өсвөр залуу үеийнхэнд лекц уншдаг, боловсролыг дэмжиx санг гэр бүлийн хамтаар байгуулан ажилласаар олон жил болж байна.

Эмч Бен Карсон тархины тал бөмбөлгийг тайрах, биеийн хэсгээр нийлж төрсөн Сиамын ихрийг тусгаарлах мэс заслуудыг амжилттай хийсэн нь үлгэр мэт гайхалтай санагдаж билээ. Эдгээр гайхамшигт мэс заслуудын талаар анх 2003 онд уншиж, амьдралын түүхийг нь сонирхсоноор уг номын эх бичмэлийг бэлдсэн юм. Уншигч танд эмч Бен Карсоны амжилтын түүxийг www.bookstore.mn цахим номын хамт олноор дамжин хүрч байгаад баяртай байна. Уншигч танд бидний анхны хамтын бүтээл өөдрөг тэмүүлэл, урам зориг төрүүлэх буйзаа гэдэгт гүнээ итгэж байна.

Жич: Эмч Бен Карсон 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас өрсөлдөхөөр сонгуулийн компанит ажлаа эхлээд байгаа. Одоогоор тэрбүмтан Доналд Трумп сонгуулийн компанит сурталчилгаанд тэргүүлж, эмч Карсон удаах хүчтэй өрсөлдөгчөөр нь тодроод байна.

Эмч Бен Карсоны талаар өгүүлэх номын эхийг бэлдээд, залуу үеийнхэнд хүргэхсэн гэж бодсоор цөөнгүй жил өнгөрч. Сонгуульд нэр дэвшихэд нь бэлдсэн эхээ санаж, хамтрах боломж хайж, Аз Хурын хамт олонтой холбогдсон юм. Эмч Бен Карсоны түүхийг уншигчдад хүргэж байгаа нь хувь хүний улс төр, шашин шүтлэгийн үзэлтэй хамааралгүй болно.

Ижил төстэй номнууд (173)
1