Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Ханиа хэрхэн сонгох вэ ?
Зохиогч: Соёмбо пресс хэвлэлийн газар 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3820₮
Номын товч

Амьдрал боломжийн сайхан байна гэж хэлэхийн тулд бидэнд юу хэрэгтэй вэ? гэвэл: Бидэнд дотны хайртай хүн, үр хүүхэд, эрүүл мэнд, ажлын амжилт зайлшгүй хэрэггэй. Үүнд бид бүхний өөрийн гэсэн эртнээс тогтсон үзэл бодол бий. Зарим хүн юуны өмнө ажил мэргэжлийн өндөр түвшинд хүрэхийг чухалчилна. Тэгвэл нөгөө хүн үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө санаа тавина. Гурав дахь хүн ганцаардмал амьдралаас уйдаж залхаж байхад дөрөв дэх хүн эрүүл мэндээ эрхэмлэн өглөөгүүр гүйж биеийн тамирын дасгал хийх, (хөнгөн) цагаан хоолонд орох гэх мэтээр хүн бүр өөрийн гэсэн бодолтой. Гэвч биднийг хайрладаг, ойлгодог, тэвчдэг, хүлээдэг, ажил төрөл, биеийн байдал, сэтгэл санааны талаар асууж сураглаж, санаа тавьж байдаг тийм л дотны хүнтэй байхыг хүсэн мөрөөдөхөөс гадна шөнийн цагт тэр хүнийхээ дулаан бүлээн илчийг мэдрэхийг бид бүгдээрээ л хүсэн хүлээж байдаг шүү дээ.

Хэрвээ олон хоног, сар жилээр ганцаардмал ханхай байдалд байвал яах вэ? Өглөө босоод л биеийн тамирын дасгал хийх, цайгаа чанах, шүршүүрт орох гээд л улиг болсон хэвшмэл үйлдлээ хийж эцэст нь унаанд суугаад ажилдаа явна. Орой гэхэд мөн л унаанд суугаад гэртээ харина. Оройн хоолоо хийж сонин сэтгүүл, телевизор үзэж дараа нь унтана. Энэ яршигтай уйтгартай санагдана. Ялангуяа баяр ёслолын болон амралтын өдрүүдэд бүр ч хүнд байдаг даа. Өнөө маргаашийн ийм ханхай хөндий байдал нь цаанаа л нэг дарамттай уйтгартай. Тийм болохоор гэр орондоо ямар нэгэн ажил хийж хэн нэгэнтэй утсаар ярьж өөрийгөө жаахан саатуулна. Өнөөдөр бидний дунд болон залуу насны эрчүүд, эмэгтэйчүүд ганцаардмал амьдралаар амьдарсаар байна. Тэд бүгд л өөр өөрийн хайртай дуртай хүнээ олж ганцаардмал энэ амьдралаас салахыг хүсэцгээж байгаа. Гэвч тэр бүхэн санаснаар болдогтүй. Энэ олон хань бүлгүй эрэгтэй эмэгтэй хүмүүс дандаа л ухаалаг царайлаг, сэтгэл сайхантай, ажилсаг сайхан хүмүүс байдаг нь хачирхалтай юм. Шалтгаан нь чухам юундаа байдаг юм бол доо. Өөрийгөө бүрэн итгүүлж чаддаггүйд байна уу? Эсвэл амьдралд тохиолдсон аль нэг азгүй бүтэлгүй тохиолдлоос тэр үү? Бид юм санаж, юун дээр алдаж, юунаас эмээж болгоомжилж байна вэ? Ямар дүр төрхийг сонгож, юунд хэтэрхий яарч, эсвэл хэтэрхий алгуурлаж байна вэ?

Энэ эрчүүд, хүүхнүүдэд тохиолдоод байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хэлэлцэж дүгнэлт өгөх гээд үзье л дээ. Мөн түүнчлэн хаана, яаж танилцах, юуг ярих юуг эс ярих, хэнд итгэх, хэнд үл итгэх мөн эрчүүд хүүхнүүд юуг сурч эзэмшсэн байвал зохих тухай авч үзье. Ерөнхийдөө харилцан ойлголцох, итгэлцэхийн зөрөг замыг нь л гаргаж өгөхийг бодъё. Магадгүй энэ бүгд үр дүнгээ өгөөд тохиолдох бүх баяр ёслолуудаар нийгэмд ганцаардмал биш, ёсорхог боловсон нөхөр, хонгор сайхан гэргий болчихсон байцгаах ч юм билүү!

Ижил төстэй номнууд (272)
1