




Бид... Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уудам цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай хэмээн сэтгэл дүүрэн бахархан дуулдаг, урлаг соёлын алтан өлгий төрөлх нутагтай, соёлт ард түмэн билээ. Өвөрхангай аймаг нь хөгжлийн эрт дээр үеэс эхлэн соёлт хүн төрөлхтөн төвлөрөн амьдарч урлаг соёлыг хөгжүүлсээр ирсэн арвин баялаг түүх соёл, ёс заншил, уламжлалтай, олон арван урчууд ухаантнууд төрсөн байгаль цаг уурын зохимжит нөхцөл байдалтай, Монгол хүний генийн онцлогийг багтаасан газар нутаг юм. Иймээс Өвөрхангай нутгаас Монгол улс төдийгүй дэлхийд алдар нэр, амжилт бүтээл нь алдаршсан ухаантнууд, урлаг соёлын нэрт мастерууд, уран бүтээлчид олноор төрж, Монголын соёл урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм.