




“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай уран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба зохиолч” сэтгүүлийн №4 дугаарт эрдэмтэн, яруу найрагч Х.Сүглэгмаагийн “ Эрдэмт Монгол хүмүүний-ОЮУН ТҮЛХҮҮР” эсээ, түүхч, зохиолч Т.Мандирын “Сайн эрсийн наадаан” гэсэн туурь, С. Эрдэнэ зохиолчийн захидал, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын шинэ шүлгүүд, Францын зохиолч ГИ ДЕ МОПАССАНЫ болон Ардын уран зохиолч Б.Догмидын өгүүлэгүүд, Нобелийн шагналт яруу найрагч И.Бродскийн маш сонирхолтой ярилцлага, мөн уламжлал ёсоороо Монгол туургатан яруу найрагчдын шинэ шүлгүүд орж байна.